Oct 28, 2014

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html

Wednesday, October 15, 2014

Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан зарлаж байна

ОРЧУУЛГЫН ШҮҮМЖИЙН НЭЭЛТТЭЙ УРАЛДААН

НЭГ. УРАЛДААНЫ ЗОРИЛГО

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 35 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн Орчуулгын клубээс гадаад хэл, утга зохиол судлал, орчуулагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын гадаад хэлний мэдлэг чадвар, орчуулах арга барил, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, судалгааны ажлыг дэмжих зорилгоор Монголын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд орчуулгын шүүмжийн нээлттэй уралдааныг зарлаж байна.
ХОЁР. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  • Уралдаанд оролцогч нь ирүүлэх бүтээлдээ англи, франц, орос, герман, хятад, солонгос хэл дээр санал болгож буй эх зохиол*, түүний орчуулгад хэл, соёл, орчуулга судлалын үүднээс задлан шинжилгээ хийж, орчуулгын зохиолын амжилт ололт, алдаа дутагдлын талаар судалгаанд тулгуурлан баримт нотолгоотой шүүмжлэл хийж, дүгнэлт гаргасан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх,
  • Орчуулгад гарсан хүндрэл бэрхшээлийг зөв тодорхойлж, тэдгээрийг даван туулж болох оновчтой  хувилбарыг гаргаж, асуудал дэвшүүлсэн байх,
  • Шүүмжийн бүтээл нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартад нийцсэн, үнэн зөв, бодит тоо баримт, мэдээлэлд тулгуурласан, шүүмжид ашигласан эх сурвалжуудыг тодорхой заасан, хэл найруулгын өндөр түвшинд бичигдсэн байх,
  • Шүүмжийг “аrial” фонтоор, 12 үсгийн өндөртэйгээр, мөр хооронд single буюу дан мөрийн хэмжээтэй, А4 хэмжээний 3-5 нүүр хуудаст багтаасан байх,
  • Бүтээлийг цаасаар болон цахим хэлбэрээр ирүүлнэ.
  • Уралдаанд хамтран оролцож болно. 
  • Бүтээлийн нүүрэнд овог, нэр, их сургууль, салбар сургууль, анги хэсэг, цахим шуудангийн хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичнэ.

*Шүүмж хийх эх ба орчуулгын зохиолыг www.translationclub.blogspot.com-ын Орчуулгын уралдаан цэснээс, болон 
               
             ГУРАВ. УРАЛДААНЫ ҮЕ ШАТ
1. Уралдаанд оролцогч нь шүүмжийн бүтээлээ 2014 оны 10-р сарын 31-ны дотор ирүүлнэ.                                    
2.   Уралдаанд оролцогч нь 2014 оны 11-р сарын 7-ны 15:00 цагт ХИС дээр зохион байгуулах хэлэлцүүлэгт        ирж хийсэн шүүмжээ шүүгчдийн багт биечлэн танилцуулна.

3.   Хэлэлцүүлгийн дараа шүүгчдийн баг шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагнал гардуулна. 

   ДӨРӨВ. ШАГНАЛ

1-р байр   1 бүтээл       Өргөмжлөл, ХИС-ийн 35 жилийн ойн нэрэмжит тэтгэлэг/400 000 төгрөг/
2-р байр    1 бүтээл      Өргөмжлөл, ХИС-ийн 35 жилийн ойн нэрэмжит тэтгэлэг /300 000 төгрөг/
3-р байр    1 бүтээл      Өргөмжлөл, ХИС-ийн 35 жилийн ойн нэрэмжит тэтгэлэг/200 000 төгрөг/
4-р байр    1 бүтээл      Өргөмжлөл, ХИС-ийн 35 жилийн ойн нэрэмжит тэтгэлэг/100 000 төгрөг/

Шалгарсан бүтээлүүдийг ХИС-ийн “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ”-т нийтлэнэ.

Уралдаанд оролцогчид бүтээлээ ХИС-ийн 1-207, 1-204 тоотод 2014 оны 10 дугаар сарын 31-ны дотор цаасаар болон цахим шуудангаар ирүүлнэ үү. 
              
Хаяг:  ХИС, хичээлийн 1-р байр, 207, 204 тоот
Утас:   95959194, 99022021
Цахим хуудас:     www.humanities.mn, www.translationclub.blogspot.com
Цахим шуудан:   humanitiestranslate@gmail.com

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ
ОРЧУУЛГЫН КЛУБ

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...