Feb 13, 2014

Монголын Орчуулагчдын Эвлэлээс зохион байгуулж буй яруу найргийн орчуулгын уралдаанд оролцохыг урьж байна

эх сурвалж: Орчуулах эрдэмд шимтэгч оюутнуудын блог

http://translationclub.blogspot.com/2014/02/blog-post.html


Уралдааны зорилго

Монголын Орчуулагчдын Эвлэл үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу үеийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд уралдааны зорилго чиглэнэ.
 
Оролцогчид болон хамрагдах бүтээл  
Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхол, мэдлэг чадвартай 18-45 хүртэлх насны залуус оролцох боломжтой. Оролцогчид дэлхийн утга зохиолын сор болсон яруу найргийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан оролцоно. Дэлхийн аль ч хэлнээс эх хэлнээ хөрвүүлсэн 3-5 бүтээлээр оролцож болно. Урьд өмнө нь монгол хэлнээ орчуулагдаагүй бол давуу болно.

Уралдааны шалгаруулалт
Нэгдүгээр байр- 1. Өргөмжлөл, 300.000 төгрөг, дурсгалын зүйл
Хоёрдугаар байр- 1. Өргөмжлөл, 200.000 төгрөг, дурсгалын зүйл
Гуравдугаар байр- 1. Өргөмжлөл, 100.000 төгрөг, дурсгалын зүйл
Тусгай шагнал- 5. Өргөмжлөл, дурсгалын зүйл

Уралдааны шалгаруулалтын талаар 2014 оны 04 сарын 01-ний өдөр нийтэд зарлана. Уралдааны дүнг Монголын Орчуулагчдын Эвлэлийн мэдээллийн түнш-Монголын Сайтын Холбооны гишүүн сайтуудаар мэдээлж, шалгарсан бүтээлүүдээр ном гаргаж уншигч олны хүртээл болгоно.

Бүтээл хүлээн авах хугацаа

Хөрвүүлсэн бүтээлийг 2014 оны 02 сарын 10-наас 2014 оны 03 сарын 20-ний өдөр хүртэл хугацаанд  “Монгол шаазан” ХК-ийн байран дахь Монголын Орчуулагчдын Эвлэлийн 10 тоот өрөөнд хүлээн авна.
Мөн mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна. Харилцах утас: 9477-7950
          

Зохион байгуулагч:                                                               Мэдээллийн түнш:
Монголын Орчуулагчдын Эвлэл                                   Монголын Сайтын Холбоо                         
 
Эх сурвалж www.wikimon.mn

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...