Feb 27, 2011

Миний автобус [메리는 외박중 ost] С-М

Энэхүү орчуулгыг блогийн маань нэг зочин
сэтгэгдлээр үлдээжээ.



장근석 - 부탁해 My Bus [메리는 외박중 ost]

부탁해, My Bus
Like crazy Just Run
Run Run Running
Go Go 부탁해
My Bus To the Stage
My Heart is Beat
Beat Beat Beating
Boom Boom
심장까지 들려오는
허리케인 사운드
높이 Jump Jump Jump
파란 하늘위로 멀리
Quick Quick Quick
달려가는 거야
Start You and I
날이 선 머리끝
흐린 Telepathy
날 조이는 꿈
I'm crazy now
달콤한 Jasmine향
또 반복되는 Stress
I want to be free
꿈의 Paradise
OH OHOH
그곳으로 갈 테야
My friend
Don't think Just run
OH OHOH
꿈꾸는 나의 바다로
Like crazy Just Run
Run Run Running
Go Go 부탁해
My Bus To the Stage
My Heart is Beat
Beat Beat Beating
Boom Boom
심장까지 들려오는
허리케인 사운드
높이 Jump Jump Jump
파란 하늘 위로 멀리
Quick Quick Quick
달려가는 거야
Start You and I
Never to fall down
지독한 연기
늘 멍한 Television
날 깨우는 Noise
I'm tired now
쓰디쓴 혀끝과
또 꿈틀대는 Strain
I want to be free
꿈의 Blue Sky
OH OHOH
그곳으로 갈 테야
My friend
새처럼 Fly to the sky
너의 날개를 타고
Like crazy Just Run
Run Run Running
Go Go 부탁해
My Bus To the Stage
My Heart is Beat
Beat Beat Beating
Boom Boom
심장까지 들려오는
허리케인 사운드
높이 Jump Jump Jump
파란 하늘위로 멀리
Quick Quick Quick
달려가는 거야
Just Run Run Run
Never to fall down
부탁해 My Bus
Never to fall down
부탁해 My Bus

Миний автобус

Галзуу мэт хурдлан давхи
Гагцхүү урагшаа яв, миний автобус
Очих газар чинь тэрхүү тайз
Огшин хөөрөх зүрхний минь цохилт
Ойрхон сонсогдох догшин шуурга
Өндрөөс өндөрт дүүлэн тэмүүл
Өнгө цэнхэр дээд тэнгэр рүү
Алгуурлаж удалгүй хурдлан давхи
Алс тэртээх нэгэн газар руу
Анд минь, одоо хоёулаа хөдлөе
Билиг оюуны мухарт бүртэлзэх зөн совин
Бишгүй ихээр намайг зовоох зүүд
Би одоо яг солиорох нь
Анхилам үнэрт мэлрэг цэцэг
Ахин давтагдах сэтгэлийн дарамт
Эрх чөлөөг би хүснэ
Зүүд мөрөөдлийн диваажин
Зүглэн очих газар чинь тэр, анд минь
Зөвхөн урагшаа, өөр юу ч битгий бод
Зүүд мөрөөдлийн тэр далай руу
Галзуу мэт хурдлан давхи
Гагцхүү урагшаа яв, миний автобус
Очих газар чинь тэрхүү тайз
Огшин хөөрөх зүрхний минь цохилт
Ойрхон сонсогдох догшин шуурга
Өндрөөс өндөрт дүүлэн тэмүүл
Өнгө цэнхэр дээд тэнгэр рүү
Алгуурлаж удалгүй хурдлан давхи
Алс тэртээх нэгэн газар руу
Анд минь, одоо хоёулаа хөдлөе

Хэзээ ч бид ухарч няцахгүй

Өтгөрөн униартах хорт утаа
Өнө мөнхөд асах зурагт
Нойрноос сэрээх дуу чимээ
Намайг одоо ядрааж байна
Эсгэлэн гашууныг мэдрэх хэл
Энэ удаад өөр дур сонирхол
Эрх чөлөөг би хүснэ
Зүүд мөрөөдлийн хөх тэнгэр
Зүглэн очих газар чинь тэр, анд минь
Жигүүртэн шувуу шиг тэнгэрт дүүлье
Чиний далавчин дээр суугаад нисье
Галзуу мэт хурдлан давхи
Гагцхүү урагшаа яв, миний автобус
Очих газар чинь тэрхүү тайз
Огшин хөөрөх зүрхний минь цохилт
Ойрхон сонсогдох догшин шуурга
Өндрөөс өндөрт дүүлэн тэмүүл
Өнгө цэнхэр дээд тэнгэр рүү
Алгуурлаж удалгүй хурдлан давхи
Алс тэртээх нэгэн газар руу
Анд минь, зүгээр л хурдлан давхи
Хэзээ ч бид ухарч шантрахгүй
Зөвхөн урагшаа, миний автобус
Хэзээ ч бид ухарч шантрахгүй
Зөвхөн урагшаа, миний автобус

Feb 25, 2011

О.Чинбаяр: Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан…

http://utgazohiol.miniih.com/index.php//home/post/30

-Ер нь яагаад орчуулагчийн ангийг сонгон суралцсан юм бэ?
-Би гуравдугаар ангид байхдаа “Миний эх орон” сэдвээр 45 минутанд 12 мөр шүлэг бичсэн юм. Тухайн үед багш маань надад их урам хайрласан. Пионерийн ордны дэргэдэх утга зохиолын дугуйланд талийгаач, зохиолч Цэндийн Нямаагийн шавь болж байлаа. Энэ хүний анхны шавь нарынх нь нэг. Багш маань 1985 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн. Би 1989 онд, яг тэр сургуульд явсан. 1994 онд сургуулиа төгсөөд ирэхэд багш маань “Би 300 шавь төгсгөлөө. Ганцхан чи багшийнхаа сурсан сургуулийг төгссөн шүү” гэж хэлж байсан юм. Багшийн ачийг хариулах сайхан. Намайг есдүгээр ангид сурч байхад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, орчуулагч Х.Мэргэн, Л.Нарангэрэл нар Зохиолчдын эвлэлд, Москвагийн УЭДС-д явуулах орчуулгын дараагийн злсэгчдийг бэлдэж эхэлсэн юм. Тиймээс Зохиолчдын эвлэлийн дэргэд сайн дурын дугуйлан байгуулсан. Би тэнд нэг жил гаруй суралцсан. 8, 9 дүгээр ангиасаа л Оросын мөнгөн үеийнхэн, А.Блок, С.Есенины шүлгүүдээс орчуулга хийдэг байсан. Багаасаа шүлэг уран бүтээлд хайртай, хичээж оролдсоны хүчинд тэр том сургуульд явсан гэж боддог. Миний дипломын ажил “Оросын мөнгөн үеийн уянгын яруу найраг” гэсэн сэдэв. Тютчев, И.Бунин гэшд мөнгөн үеийнхний шүлгүүдийг монгол руу орчуулсан. Хеёрдугаар бүлэг нь өөрийн бичсэн шүлгүүдээ Орос руу орчуулсан юм.

-Сургуулиа төгсч ирээд…
-”Ардын эрх” сониныг төрийн төв хэвлэл байхад нь “ТОЛЬ” сонины эрхлэгчээр ажиллаж байгаад 1997 онд “Маш нууц” сонинын үүсгэн байгуулж чөлөөт хэвлэл рүү хөл тавьсан. Чөлөөт хэвлэл эрхлэг гаргах болсноор нийгэмтэйгээ их ойр бас өөрийнхөө номыг бусдын царай харахгүйгээр хэвлэх боломжтой болсон.

-Анхны томоохон орчуулга Далай ламын “Шинэ мянганы хүмүүн төрөлхтний ёс зүй” /2000/ гэдаг ном байх аа. Буддын шашны ледирийн бүтээлийг ямар шалгуураар сонгож орчуулав?
-Би шүтлэггүй хүн, Монголчуудад Далай багшийн айлдваруудыг орчуулж хүргэх нь цаг үеэ олсон он жил байсан. Тухайн үед энэ ном Нью- Йоркт бестселлэр болж байв. Шашин гэхээсээ илүүтэй бидний амьдралд энж агуу хүний сургааль маш их ойр тусдаг. Түүнээс хойш орчуулсаар ес дэх номоо эх барьжээ. Хамгийн сүүлд Дээрхийн гэгээн XIV Далай ламын “Сонгомол бүтээл”-үүдийг орчуулж уншигчдын хүртээл болголоо. “Хайр сэтгэлийг хэрхэн бэлэглэх вэ”, “Өдөр тутмын 386 бясалгал” номууд бас бэлэн болсон. “Чи баян бай, ядуу бай авганд юу ч авч орохгүй. Эд мөнгө, их хэмжээний баялаг хэрэггүй. Дээраэ дээвэртэй, идих хоолтой, дэргэдээ сайн ханьтай нөхөртэй аз жаргалтай, эрүүл саруул, бусдад буруу зөрүү санахгүй нүгэл хийхгүй байх гэсэн үндсэн нэг шугам яваад байдаг. Энэ яваа насны хамгийн том баялаг бол сэтгэлийн амар амгалан гэхчилэн номлодог, соён гэгээрүүлэгч хүн л дээ.

-1997 онд хэвлүүлсэн “Ганцхан чамдаа” нэртэй яруу найргийн түүврийнхээ талаар…
-Энэ миний утга зохиолын дээд сургуульд диплом хамгаалсан орос, монгол хэлээр бичсэн шүлгүүд байдаг юм. Яруу найргийн төрлөөр диплом хамгаалсан хүн маань 2000 оноос хойш үргэлжилсэн үгийн зохиол оролдож эхэлсэн. Сүүлийн 10 жил мэргэжлийн уран зохиолын орчуулга хийлээ.

-Жэймс Жойсын “Үлисс”-ийг Монголын уншигчдад хүргэхийн тулд үнэхээр их хөдөлмөрлөж уран бүтээлчийн таньсан, бас бусдад таниулсан гэж ойлгож байна?
-20 дугаар зуунд энэ роман шуугиан тарьж олон жил хориотой номын жагсаалтад хүртэл орж байсан. Дэлхийн 14 хэл дээр орчуулагдсан байна. Үүнээс азид Япон, Солонгосын дараа гуравдахь орон нь Монгол болж байна. Монголын уран зохиолын орчуулга дэлхийн түвшинд ямар байгааг нотлох нэг том баримт юм. Мэргэжил нэгт нөхөд маань эээ бүтээлийн талаар дуугарах байх. “Үлисс” Монголд уран зохиолын мэргижилтнүүдийг бэлдэхэд нэлээд тух дөхөм үзүүлэх том хэмжээний бүтээл. Өнөөдөр дэлхийн утга зохиолыг “Үлисс”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ зохиолыг уншихгүйгэар өөрийгөө золиолч гэж цээжээ дэлдэх нь утга учиргүй. Ойлгох, ойлгохгүйн хувьд тухайн хүний тархины багтаамжаас шалтгаална. “Үлисс”-ийг орчуулахад Далай Багшийн номын орчуулга дээр сууж байсан маань их тус дэм болсон. Өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг хэр хэмжээнд хүрэв гЭДГИЙН бас нэг шалгуур болсон. Нөгөөтэйгүүр Монголд энэ зохиолыг зайлшгүй орчуулах цаг нь болсон. 2001 онд анх орчуулахаар барьж авсан ч таван хуудас орчуулаад зогссон. 2003 онд би дэлхийн сонины холбооны хуралд Ирландын Дублин хотод очиж оролцсон. Тнр үед манай найз МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч доктор Ж.Батбаатар анд маань тэнд ажиллаж амьдарч байлаа. Богино хугацаанд Дублин хотын болон энэхуу агуу зохиолчийн ажиллаж амьдарч байсан газартай танилцуулсан нь энэ номыг орчуулахад их дөхөм болсон. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг. “Үлисс”-ыг орчуулж байхдаа Ирландын Дублин хотыг нүдэндээ харж, барилга байгууламж, хүмүүсийн амьдрал ахуйтай танилцсан нь орчуулахад нааштай байсан. Өмнө нь Ирландын бас нэгэн алдарт зохиолч Оскар Уайлдын “Дориан Грейн хөрөг” романыг орчуулсан. Хүн шат бүрийг алхам алхмаар нь гишгэдэг. Шууд өндөрт гардаггүй. Миний орчуулсан Г.Марквеын “Хурандаад хэн ч бичихгүй” тууж хамгийн анхны гишгүүр. Дараагийнх нь “Дориан Грейн хөрөг”. Гуравдахь шат нь Кафкагийн “Шүүх ажиллагаа”. Бичлэг, зохиолын арга барилын хувьд дандаа хүнд зохиолууд. Энэ бүх давааг давсны эцэст “Үлисс”-ийг барьж авсан даа.

-Мэдээж амар ажил гэж байхгүй л дээ. Ер нь орчуулагчийн ажлын хэцүү нь?
-Ямар зохиол орчуулахаас л шалтгаална. Адал явдал, хөнгөн орчуулга хөөцөлдөөд явбал болно. Халтуур гэдэг шүү дээ. Харин чанартай бүтээл барьж аваад нухна гэдэг их өөр л дөө. Сайхан бас хэцүү ажил юм.

-Та “Үлисс”-ийн өмнөтгөлд бичсэн байсан л даа. Би энэ романыг орчуулахын тулд Ж.ЖОЙСООр өвчилсөн гэж…?
-Ж.Жойсын зохиолыг орчуулна гэхэд л тэр хүний хэмжээнд сэтгэх хэрэгтэй болно. Мэдлэг боловссролын хувьд ч тийм байхыг тэр зохиол, зохиолч өөрөөс шаардана. Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан… 2-3 кг жинтай 1000 гаруй хуудас 100 хэвлэлийн хуудас номыг яаж орчуулахав гэж олон жил сар бодсон. Зохиолыг нэг жил найман сарын хугацаанд орчуулсан. 1932-1935 онд гурван жилийн хугацаанд Японы зургаан орчуулагч “Үлисс”-ыг хувааж орчуулсан байдаг юм. 42 жилийн дараа 1967 онд солонгос орчуулагч орчуулсан. Дахиад азид 42 жилийн дараа Монголд орчууллаа. Давтамж нь их сонин байгаа биз. Сайн юмыг сайн хийхгүй бол болохгүй. Ж.Жойсыг гутаах, өөрийгөө болон уншигчдаа доромжлох эрхгүй гэдгийг анхнаасаа л бодсон. Тиймээс үг өгүүлбэр, цэг таслал бүхэн дээр анхаарсан, бодсон, хөдөлмөрлөсөн. “Энэ өгүүлбэрийн цаана ямар далд санаа явж байна. Юу хэлэх гэж байна, дараагийн өгүүлбэртэй яаж холбогдож байна” гээд бүх зүйл дээр маш анхааралтай хандсан. Зохиолоо орчуулахдаа хувийн зүгээс цаг зав, зохион байгуулалтаа бас их бодсон л доо. Тухайлбал мэдэхгүй бүх үгээ түүж бичээд толь шүүрдсэн. Нэг хэсгийг орчуулж байхад мэдэхгүй, харах үг байвал цаг алдахгүй гэж тэр. Агуу зохиол орчуулах хэцүү бас амттай байдаг. Тэр амтыг алдуулахгүй давс, чихрийг нь тааруулах, яг тэр үнэрийг нь хэвээр буулгахын төлөө тэмцсэн. Манай найз, яруу найрагч, зохиолч Г.Аюурзана “Үлисс”-ийг редакторласан. Нөхрийн хувьд магтаж байсан болохоос уран бүтээлчийн хувьд намайг магтаж байгаагүй. Харин “Үлисс”-ийн хувьд Г.Аюурзана онц дүн тавьсан. Тэгэхээр би “Үлисс”-т сэтгэл хангалуун байгаа. Бүхнийг хаяад зөвхөн “Үлисс”-ээр амьдарсан. Хамгийн их догдолж, дурлаж, сэтгэлээр унаж, босч хийсэн бүтээл маань яах аргагүй “Үлисс” юм. Ж.Жойс өөрөө жүжгийн зохиолч, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч хүн. Бүх төрлөөр бичдэг. Миний хувьд яруу найргын орчуулгаар мэргэшсэн. Тиймээс хэдэн хуудас яваад л гарч ирэх шүлгүүдийг орчуулахад ямар нэгэн асуудал гараагүй. Жүжгийн зохиолын 15 дугаар хэсэгт ч хүндрэл байгаагүй. Интернэт толь бичиг асар их хэрэг болсон. Нэгдүгээр курст эртний славьян хэл үзэж байсан маань их тус болсон. “Нарны бухнууд” хэсэгт эртний Библийн хэлээр бичсэнийг орос орчуулагч маань славьян болгож орчуулж буулгасан байсан. Орос орчуулагчийн тодорхойгүй бас гөрдсөн юм байсан. Эргэлзээтэй зүйлийг англи эхтэй нь давхар тулгаж буулгасан юм.

-Нэг жил найман сарын хугацаанд орчуулсан юм байна. Хоногт хэдэн цаг суув аа?
-Хоногт 12-14 цаг суусан, Хагас бүтэн сайнгү й. Үндсэндээ нэг жил найман сарын хугацаанд орчуулсан боловч өмнөх найман жилд нь бас л бэлдсэн. Өдөрт 6-8 цаг сайн унтаж амардаг байсан. Бусад цагт нь ширээний ард. Аз жаргалтай, нөгөө бодлын тамын ажил. Хэн ч намайг албадаагүй. Нөхөр Чинбаяр энэ ажлыг сайн дураараа л хийсэн.

-Уран бүтээлийн ажлын сайхан нь хэцүүдээ байдаг болов уу. Яг л уулчин хүнтэй төстэй. Хэцүү бэрх бүхнийг туулсны дараа түүнээсээ сэтгэлийн цэнгэл эдлэдэг…?
-Номынхоо хамгийн сүүлийн цагийг хатгах л хамгийн аз жаргалтай. “Үлисс”-ийн хамгийн сүүлийн 18 дугаар хэсэг маш сонирхолтой. Ерөөоөө 50-60 хуудас нэг ч таслаагүй ганцхан өгүүлбэр байгаа. Энэ хэсэг миний сонирхлыг маш их татсан. Эхний таван бичлэг орчуулсны дараа барьж авсан. Их олон хоног бодож байж орчуулсан. Энэ том зохиол маань ердөө 24 цагт өрниж байгаа үйл явдал гээд бодохоор асар сонирхолтой зохиол. 20 дугаар зууны модернист зохиолын эцэг гаж үзэж болно.

-ЗОХИОЛЧИЙН Тухайд…
-Ж.Жойсын хувьд Э.Хэмингуэйгээс эхлээд өчнөөн олон Нобелийн шагналтнуудын багш. Хэрвээ ном зохиолыг нь хориглоогүй бол Ж.Жойс хэдэн ч Неболийн шагнал хүртэх байсан юм. Шагналаар амьдраагүй уран бүтээлч. 25 жил харийн нутагт зовж шаналж амьдар¬сан. Садар самууныг сурталчилсан гэж үзээд Ирландад “Үлисс”-ийг хориглосон байгаа юм. Гэтэл зохиолд ямар нэгэн завхай зайдан үг хэллэг байхгүй. Хүмүүсийн бэлгийн харьцаа, эр эм хоёрын хайр сэтгэлийн ариун нандин хэлхээ холбоог утга зохиолын онцгой, нарийн хэлээр илэрхийлэн гаргасан зохиол шүү дээ. Садар самуун гэж хориглосон хэсэг байгаагүй бол зохиол амтгай болох байсан.

-Уран бүтээлч хүн тухайн цаг үедээ үнэлэгдэхгүй өнгөрнө гэдэг хамгийн эмгэнэлтэй зүйл. Дээр нь янз бүрийн хавчлага дарамт ирэх, зохиол бүтээлийг хориглох нь тухайн зохиолчоос асар их эр зориг шаарддаг. Ийм хүнд бэрх амьдрал туулсан зохиолч яаж ингэж гайхалтай сэтгэж, бичиж чадав гэдэг нь үргэлж асуултын тэмдэг дагуулсан хэвээрээ байдаг юм?
-Ж.Жойсын амьдрал угаасаа ийм л дээ. Маш өрөвдмөөр амьдрал туулсан. Эх оронч үзэлтэй. Миний “Үлисс” зохиолоор Дублин хотыг анхных нь байдлаар дахин сэргээж болно гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч тиим юм. Зохиолд тухайн үеийн Ирландын улстөрчдөөс авахуулаад гудамжны янхан хүртэл нэр устайгаа бодит хүмүүс орсон байх жишээтэй. Барилга байгууламжаас эхлээд хотын хаана юу байдаг бүх юмыг өнгөтөөр зурагласан. “Үлисс” тэр чигээрээ Ирландын түүх юм. Энд номыг ард талын зүүлт тайлбаргүйгээр унших боломжгүй л дээ. Зохиолд дууны нот хүртэл үгтэйгээ байгаа шүү дээ. Маш сонирхолтой, хүнд мөртлөө адармаатай зохиол. Ж.Жойс 42 насалсан. 1921 онд буюу манайд хувьсгал ялдаг жил “Үлисс”-ийнхээ сүүлчийн цэгийг хатгасан байдаг юм. Зохиолоо долоон жилийн хугацаанд Европын 4-5 улс дамжин хэрэн хэсч бичсэн. Ж.Жойс “Үлисс”-ээ бичихийн тулд-Чингис хааны амьдралыг хүртэл судалсан юм байна гэж бодогдсон. Зохиолын гол дүр Блум монгол цустай хүн. Энэ нь миний сонирхлыг маш их татсан. 20 дугаар зууны дэлхийн хамгийн агуу зохиолын гол дүр нь монгол хүн байна гэхээр үнэхээр миний хийморь сэргэж цус булгилсан. Энэ нь намайг бас их омогшуулсан.

-Монголын орчуулагчдаас хэнийг хүндэлдэг вэ. Ер нь орчуулгын салбарын маань хөгжил ямархуу байна аа?
-Манай уран зохиолын орчуулга “Морь унасан толгойгүй хүн” гэдэг шиг л явж байна. Хэдий тийм ч цаашдаа улам сайжирна гэдэгт, итгэлтэй байдаг. Хуучин бол нэгдсэн бодлогоор зохицуулдаг байлаа. Одоо эөвхөн мөнгө л олж байвал чанар чансаатай бүтээл түрүүлэх эсэх нь дараачийн асуудал болж хувирсан тал бий. Хүндлэхийн тухайд бол ахмад орчуулагчдаасаа Г.Аким, Ц.Гомбүсүрэн гуай, үеийнхээ уран бүтээлчдээс Г.Аюурзаныг нэрлэнэ. Харин орчуулгын хувьд залуу халаагаа бэлдэх тал даэр учир дутагдалтай байгаа нь үнэн. Дэлхийтэй танилцья гэвэл, гадаад ертөнцөд монголоо, уран бүтээлчдээ таниулья гэвэл яах аргагүй сайн орчуулагчдыг бэлдэн гаргах ёстой.

эх сурвалж: Зууны мэдээ сонин дугаар 236-2009.10.09

Сургууль, албан тасалгаа С-М

강현화, Korean Picture Dictionary (한국어, 베트남어, 인도네시아, 몽골어), 다락원, 2009

Тус номын сургууль, албан тасалгаатай холбоотой 300-гаад үгсийг цагаан толгойн дэс дараагаар “Үүрд суралцах үг хэллэг” буланд орууллаа.

Номондоо зурагтай, төрөлжүүлсэн хэлбэрээр байгаа шүү. Тиймээс номыг нь авч ашиглаарай.

Доорх үгсээс монголоор нь хайхыг хүсвэл Ctrl+F товчийг сонгож гарч ирсэн нүдэнд монголоор бичээд хайгаарай.

가위 хайч

가입 신청하다 бүртгүүлэх

각도기 өнцөг хэмжигч

강당 хурлын танхим

강의실 анги

거래처 харилцагч байгууллага

검색어 хайх үг

게시판 зарлалын самбар

겨울 방학 өвлийн амралт

결석 хичээл таслах

결재 파일 зөвшөөрөл хүссэн файл

결재를 올리다 цохолт авах, зөвшөөрөл хүсэх

결재함 зөвшөөрөл хүссэн хүсэлтийн хайрцаг

경력 사원 туршлагатай ажилтан

계산기 тооны машин

고등학교 (3) ахлах сургууль (3 жил)

공개 채용 нээлттэйгээр ажилд авах

공중전화() таксфон, нийтийн утас

공지 사항 зарлал

공책 дэвтэр

공책에 쓰다 дэвтэрт бичих

교과서 сурах бичиг

교수 연구실 багшийн судалгааны өрөө

교실 Анги танхим

교실로 / 교실에 들어오다 ангид орж ирэх

구입 신청 худалдаж авахаар бүртгүүлэх

국기 төрийн далбаа

그림을 스캔하다 зураг скайнердах

기술사 дотуур байр

노트북 컴퓨터 нөүтбүүк

농구 코트 сагсны талбай

다시 한번 설명해 주세요 Дахиад тайлбарлана уу

다음 페이지 дараах хуудас

다이어리 тэмдэглэлийн дэвтэр

단어를 암기하다 үг цээжлэх

단어를 찾다 үг хайх

단행본 монограф, нэг сэдэвт бүтээл

답안지 хариу бөглөх хуудас

대기업 том үйлдвэр, корпораци

대답하다 хариулах

대출 ном гэрээр авах

대출 중이다 Өөр хүн ашиглаж байна

대학교 (4) их дээд сургууль(4 жил)

대학원 магистантур доктрантурын сургууль

데스크탑 컴퓨터 дэсктоп компьютер

도서 / ном

도서관 номын сан

도서관 Номын сан

도서를 예약하다 ном захиалах

도서명 номын нэр

도움말 туслах үг

도장 тамга

도장을 찍다 тамга дарах

동아리 дугуйлан

동아리 дугуйлангийн өрөө

듣기시험 сонсох шалгалт

디스켓 дискний хайрцаг

디스켓을 넣다 / 빼다 диск хийх, авах

디스크 드라이브 диск уншигч

따라 하세요 Дагаад хэлнэ үү

랩실 / 어학실 лингафоны өрөө

로그아웃 лог-аут, гарах

로그아웃하다 лог-аут хийх, гарах

로그인 лог-ин, нэвтрэх

로그인하다 лог-ин хийх, нэвтрэх

마우스 хулгана, мауз

마우스 패드 хулганы суурь

마우스를 클릭하다 хулганы товчлуур дарах

매출액 борлуулалтын дүн

멀티 олон залгуур

메모지 тэмдэглэлийн цаас

메일 주소 мэйл хаяг

메일을 삭제하다 мэйл устгах

메일을 확인하다 (체크하다) мэйл шалгах

명함 нэрийн хуудас

명함을 주고받다 нэрийн хуудсаа солилцох

모니터 (화면) дэлгэц, монитор

모뎀 модем

목차를 보다 гарчиг харах

무용실 бүжгийн өрөө

문방구 бичиг хэргийн дэлгүүр

문서를 작성하다 баримт үйлдэх, баримт бичих

문서를 편집하다 баримт янзлах

문제 асуулт

미술실 дүрслэх урлагийн өрөө

바이러스 вирус

바이러스 감염 вирустах

바이러스 체크하다 вирус шалгах

바코드 баар код

반납 ном буцааж өгөх

받은 편지함 хүлээн авсан захианы хайрцаг

발신자 / 보내는 사람 илгээгч

발표하다 илтгэл тавих, танилцуулах

백과사전 нэвтэрхий толь

백신 вакцин

번호 дугаар

벤치 урт сандал

보고서를 작성하다 тайлан бичих

보낸 편지함 илгээсэн захианы хайрцаг

보낼 편지함 илгээх захианы хайрцаг

보드 마커 самбарын үзэг

복도 коридор, хонгил

복사실 хэвлэх цех, өрөө

복사하다 канондох, хувилах

본관 төв байр

볼펜 бал

분수대 усан оргилуур

분필 шохой

블라인드 цонхны хаалт хөшиг

비밀번호 нууц дугаар

비서 нарийн бичиг

비품 보관함 нөөцийн хайрцаг

사무실 албан тасалгаа

사무실을 안내하다 албан өрөө зааж өгөх

사서 номын санч

사용 메일 용량 мэйлийн ашигласан хэмжээ

사용 설명서 ашиглах заавар

사장실 захирлын өрөө

사전 толь бичиг

사전을 빌려주다 толь бичгээ түр хэрэглүүлэх

삼각자 гурвалжин шугам

편지를 확인하다 шинэ мэйлээ шалгах

샤워실 шүршүүрийн өрөө

서가 номын тавиур

서랍 шургуулга, шүүгээний нүд

서류에 사인하다 баримтанд гарын үсэг зурах

서류함 бичгийн шургуулга

서점 номын дэлгүүр

선생님 багш

셔틀버스 승차장 сургуулийн автобусны буудал

소풍 зугаалга

수련회 зугаалга семинар

수신 확인 уншсан эсэхийг шалгах

수신자 / 받는 사람 хүлээн авагч

수업이 시작되다 / 끝나다 хичээл эхлэх, тарах

수영장 усан сан, бассейн

수학여행 сургуулийн экскурс аялал

숙제가 있습니다 Даалгавар байгаа

숙제를 제출하다 даалгавраа хураалгах

스캐너 скайнер

스터디 хичээлээс гадуур суралцах

스팸메일 차단 спэм мэйл тусгаарлах

스피커 спикер, өсгөгч

시험 Шалгалт

시험지 шалгалтын хуудас

신문 сонин

신입 사원 шинэ ажилтан

실험실 туршилтын өрөө

써보세요 Бичээрэй

아이디 хаяг

아이디와 비밀번호를 넣다 (입력하다) хаяг, нууц үгээ оруулах

악수하다 гар барих

앉으세요 Суугаарай

야근 шөнийн цагаар ажиллах

야외 음악당 задгай тайз

야유회 салхинд гарах

업무를 설명하다 ажил танилцуулах

엑셀 Эксэл программ

여름 방학 зуны амралт

연봉 жилийн орлого

연습장 дасгалын дэвтэр

연차 жилийн ээлжийн амралт

연체료를 지불하다 Хугацаа хэтэрсний мөнгө төлөх

연필 харандаа

열람실 уншлагын танхим

예술제 (학예회-초등학교) урлагийн наадам (бага сургуулийн урлагийн наадам)

완전 삭제 бүрмөсөн устгах

운동장 биеийн тамирын талбай

워드 프로세서 Ворд программ

원형 테이블 дугуй ширээ

월급 сарын цалин

월차 сарын ээлжийн амралт

유치원 цэцэрлэг

음악실 дуу хөгжмийн өрөө

의자 сандал

의자 сандал

이력서 товч намтар, анкет

이름 нэр

이전 페이지 өмнөх хуудас

인사하다 мэндлэх

인주 тамганы бэх

일어나세요 Босоорой

읽어보세요 Уншаарай

임시 보관함 түр хадгалах хайрцаг

입학 сургуульд элсэх

шугам

자기소개서 танилцуулга, намтар

자동판매기 автомат зарагч

자료를 다운받다 юм татаж авах

자료실 материал хадгалах өрөө

자신을 소개하다 өөрийгөө танилцуулах

들으세요 Сайн сонсоорой

잡지 сэтгүүл

저자명 зохиогчийн нэр

저장하다 хадгалах

전원 스위치 асаах товчлуур

전자 정보실 компьютерийн өрөө

전자사전 электрон толь бичиг

전체 메일 용량 мэйлийн нийт хэмжээ

전학 шилжих

전화기 утас

전화하다 утсаар ярих, утасдах

접대하다 дайлах

정기 간행물실 тогтмол хэвлэлийн өрөө

정문 төв хаалга

제목 гарчиг

조퇴 чөлөө авах

졸업 сургууль төгсөх

졸업여행 төгсөлтийн аялал, зугаалга

주소록 хаягийн жагсаалт

주소록을 보다 хаягийн жагсаалт харах

주식회사 хувьцаат компани

주제어 түлхүүр үг

중소기업 жижиг дунд үйлдвэр

중학교 (3) дунд сургууль(3 жил)

증명서 자동 발급기 бичиг баримт автоматаар хэвлэгч

지각 хоцрох

지구본 дэлхийн бөмбөрцгийн загвар

지도 газрын зураг

지시봉 укаска, заагуур

지우개 баллуур

지우개로 지우다 баллуурдах

지운 편지함 устгасан захианы хайрцаг

질문하다 асуух

хамт суудаг хүүхэд

참고 열람실 лавлах материалын өрөө

채팅 чаат

ном

책가방 цүнх

책꽂이 номын тавиур

책상 бичгийн ширээ

책상 бичгийн ширээ, сурагчийн ширээ

책을 빌리다 / 반납하다 ном авах, буцаах

책을 신청하다 ном захиалах

책을 찾다 ном хайх

첨부파일 хавсралт файл

첨부파일을 보내다 / 받다 / 열다 хавсралт файл явуулах / авах / нээх

체육관 биеийн тамирын заал

체육대회 (운동회-초등학교) спортын тэмцээн (бага сургуулийн спортын тэмцээн)

초고속 인터넷 өндөр хурдтай интернэт

초등학교 (6) бага сургууль(6 жил)

축제 баяр наадам

출근하다 ажилд явах

출력하다 (프린트하다) хэвлэх, принтдлэх

출석 ирц

출석을 부르다 ирц дуудах

출장 томилолтоор явах, ажлаар явах

출판사명 хэвлэсэн компаний нэр

취소 цуцлах

칠판 самбар

칠판지우개 самбарын алчуур

카드 메일 ил захидал мэйл

캐비닛 шүүгээ

컴퍼스 гортиг

컴퓨터 компьютер

컴퓨터 기사 компьютерийн засварчин

컴퓨터가 다운되다 компьютер гацах

컴퓨터로(도서를 / 책을) 검색하다 компьютерээр ном шалгах, хайх

컴퓨터를 켜다 / 끄다 компьютер асаах, унтрах

케이블 포트 кабелийн оролт

키보드 (자판) гар

탁상용 달력 ширээний календарь

탁자 ширээ

탈의실 хувцас солих өрөө

테니스 코트 теннисний талбай

토론하다 ярилцах, мэтгэлцэх

퇴근하다 ажил тарах

특별 채용 тусгай болзолтойгоор ажилд авах

파워포인트 Повер пойнт программ

파일 폴더 файлын хавтас

파일을 복사하다 файл хувилах

파일을 불러오다 файл авчрах

파일을 삭제하다 файл устгах

파일을 열다 / 닫다 файл нээх, хаах

파일을 저장하다 файл хадгалах

파일을 전송하다 файл явуулах

파티션 хаалт

팩스 факсын аппарат

편지 찾기 захиа хайх

편지를 읽다 / 쓰다 захиа унших / бичих

편지쓰기 захиа бичих

편지읽기 захиа шалгах, унших

편지함 захианы хайрцаг

포스트잇 наалддаг цаас

프린터 хэвлэгч, принтер

플로피 디스크 уян диск, флоппи диск

필기도구 бичгийн хэрэгсэл

필기시험 бичгийн шалгалт

필통 пинал, үзгийн сав

하드디스크 хард диск

학과 사무실 тэнхимийн өрөө

학교 сургууль

학교 시설 сургуулийн барилга байгууламж

학생 сурагч

학생 상담소 оюутны зөвлөгөө авах газар

학생 식당 сургуулийн хоолны газар

학생들이 떠들다 сурагчид шуугилдах

학생증 оюутны үнэмлэх

학생활동 оюутны үйл ажиллагаа

학생회 Оюутны холбоо

학생회관 оюутны үйлчилгээний төв

학위 논문실 дипломын өрөө

한국의 학제 Солонгосын сургалтын систем

해킹 хакер

협상하다 зөвшилцөх

화이트보드 цагаан самбар

환경 설정 тохиргоо хийх

회식 ажлынхантайгаа гадуур хооллох

회신하다 хариу явуулах

회의실 хурлын өрөө

회의하다 хуралдах

후문 хойд хаалга

휴가 амралт

휴강 цонхлох

휴게실 амралтын өрөө

휴지통 хогийн сав

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...