Dec 29, 2010

Та мэргэжлийн орчуулагч уу, эсвэл сонирхогч уу?

프로 번역가 VS 아마추어 번역가

프로 번역가
1. 고객에게 한 번 받은 정보는 10년이 지나도 기록 또는 기억하고 있다가 필요할 때 고객에게 묻지 않고 알아서 처리한다.
2. 번역 일이 많을 때나 적을 때나 흔들림이 없다.
3. 고객의 지시를 존중하되 때로는 고객을 리드하고 때로는 고객을 보좌한다.

Мэргэжлийн орчуулагч
1. Үйлчлүүлэгчээс авсан мэдээллийг тэмдэглэж, арван жилийн хойно ч хэрэг гарвал орчуулгадаа ашигладаг.
2. Орчуулах ажил их ч бай, бага ч бай барьц алддаггүй.
3. Үйлчлүүлэгчийн зааврыг хүндлэх боловч заримдаа үйлчлүүлэгчид яах ёстойг зааж, тусалдаг.

아마추어 번역가
1. 고객이 준 정보를 아무렇게나 관리하여 늘 필요할 때마다 고객에게 요청한다.
2. 번역 일이 많을 때는 고객을 홀대하고 반대로 적을 때는 고객에게 비굴할 정도로 자세를 낮춘다.
3.옳든 그르든 고객이 시키면 시키는 대로 한다.

Сонирхогч орчуулагч
1. Үйлчлүүлэгчээс авсан мэдээллийг тэмдэглэж цэгцлэх талаар боддоггүй. Хэрэг гарах болгонд үйлчлүүлэгчээс асууж шалгаадаг.
2. Ажил их үед үйлчлүүлэгчийн хаан шиг гэдэлзэж, ажил бага үед үйлчлүүлэгчийн боол шиг бөхөлздөг.
3. Зөв ч бай, буруу ч бай үйлчлүүлэгчийн үгийг дагадаг.

출처: http://blog.naver.com/SARE24

Dec 28, 2010

Орчуулгаар яагаад мөнгө олж чадахгүй байна вэ?

번역으로 돈을 벌지 못하는 10가지 이유

1.남과 다르지 않다
2.잘못된 원문을 내버려 둔다
3.핑계가 많다
4.기다릴 줄 모른다
5.제대로 가르쳐 줄 사람을 찾으려 하지 않는다
6.매달릴 줄 모른다
7.너무 쉽게 포기한다
8.변하지 않는다
9.거절할 줄 모른다
10.두마리 토끼를 좇는다

Орчуулгаар мөнгө олж чаддаггүй 10 шалтгаан


1. Бусдаас ялгардаггүй.
2. Буруу эхийг зөнд нь орхидог.
3. Шалтаглах зуршилтай.
4. Хүлээх тэвчээргүй.
5. Сайн зааж өгөх хүнийг хайдаггүй.
6. Тууштай байж чаддаггүй.
7. Амархан шантардаг.
8. Өөрчлөгдөхийг хүсдэггүй.
9. Татгалзахаа мэддэггүй.
10. Хоёр туулай хөөдөг.


한완현, 돈 되는 번역 돈 안 되는 번역 (열정이 있다면 도전하라), 와이엘북, 2009

Dec 26, 2010

Манай ангийн овгор


зохиолч: Ли Мүн Ёл
орчуулсан: Д.Эрдэнэсүрэн
он: 2009
хэвлэсэн: Адмон ХХК
эрхлэн гаргасан: Мон СУдар хэвлэлийн газар


http://www.asuu.mn/nomiinyurtunts/nom-angilal/131/1001120044



이문열 저| 우리들의 일그러진 영웅 (1987년도 제11회 이상문학상작품)

Солонгосоор нь уншихыг хүсвэл эндээс хайгаарай.

Dec 25, 2010

Аниргүй шөнө А-С, А-М



Silent Night. Holy Night

Silent night, holy night!
All is calm, all is bright.
Round yon Virgin, Mother and Child.
Holy infant so tender and mild,
Sleep in heavenly peace,
Sleep in heavenly peace.

Silent night, holy night!
Shepherds quake at the sight.
Glories stream from heaven afar
Heavenly hosts sing Alleluia,
Christ the Savior is born!
Christ the Savior is born.

Silent night, holy night!
Son of God love's pure light.
Radiant beams from Thy holy face
With dawn of redeeming grace,
Jesus Lord, at Thy birth.
Jesus Lord, at Thy birth.



고요한밤 거룩한밤

고요한 밤 거룩한 밤
어둠에 묻힌 밤
주의 부모 앉아서 감사 기도 드릴 때
아기 잘도 잔다 아기 잘도 잔다

고요한 밤 거룩한 밤
영광이 들린 밤
천군 천사 나타나 기뻐 노래 불렀네
왕이 나셨도다 왕이 나셨도다

고요한 밤 거룩한 밤
동방의 박사들
별을 보고 찾아와 우러러 경배드렸네
왕이 나셨도다 왕이 나셨도다

고요한 밤 거룩한 밤
주 예수 나신 밤
그의 얼굴 광채가 세상 빛이 되었네
왕이 나셨도다 왕이 나셨도다~

Аниргүй шөнө

1. Аниргүй шөнө ариун шөнө
Намуухан саруул шөнө
Онгон Марь ба булбарай хүүг
Амар амгалан тойрон байна
Тэнгэрийн амгалан дунд
Амар тайван нойрс доо

2. Аниргүй шөнө ариун шөнө
Алс тэнгэрт алдар нь гарч
Хоньчид элч нарын дууг сонслоо
Халлелүяа Хааныг магтъя
Христ Аврагч мэндэллээ
Христ Аврагч мэндэллээ

3. Аниргүй шөнө ариун шөнө
Дорнодын мэргэдүүд
Гэрэлт одыг даган ирээд
Мөргөн хүндэлж бэлэг өглөө
Есүс Эзэн төрлөө
Есүс Эзэн төрлөө

http://mgl-praise.blogspot.com/2009/05/blog-post_8045.html

Dec 23, 2010

Таавар С-М

아침 10시 30분, 최근 타계한 유명한 한글학자 김동면 박사의 일가족이 유산 분배 문제로 함익헌 변호사 사무실에 모이기고 되어 있다. 어제는 김 박사의 장례식이 있었다. 함 변호사는 장례식에 참석해 대학병원 영안실에서 장지까지 동행했다.

김 박사에게는 딸 네 명과 아들 세 명이 있다. 막내아들만 빼놓고는 모두 겨혼했다. 함 변호사는 생전에 김 박사 집에 자주 드나들었기 때문에 자녀들과 잘 알고 지내는 사이다.

김 박사는 청렴한 학자로서 돈에 무관심했다. 하지만 자식들은 그렇지 않았다. 그리고 딸들은 딸들끼리, 아들들은 아들들끼리 사이가 좋지 않았다.

몇 년 전 부인이 먼저 세상을 떠나자 김 박사는 사회 활동을 모두 그만두고 자택에서 저술에 몰두했다. 그러다 한 달 전에 노환으로 대학병원에 입원했는데, 그때 김 박사는 자신의 죽음을 예견하고 함 변호사를 불러 유언장을 남겼다. 유언장의 요지는 김 박사의 모든 재산을 한글 발전을 위해 공익 재단에 기증한다는 내용이었다. 김 박사에게는 할아버지로부터 물려받은 땅이 엄청나게 많았다.

장례식이 끝난 다음날, 함 변호사는 김 박사 자식들이 모두 모인 자리에서 유언장을 공개하기로 했다. 함 변호사는 그들이 유언장의 내용을 듣자마자 난리를 칠 것이라 생각했다.

먼저 네 딸들이 앞장서서 함 변호사 사무실로 들어섰다. 이어서 기름을 발라 머리가 반들반들한 두 아들과 점퍼 차림의 막내아들이 들어왔다. 막내만 시무룩해 보일 뿐 모두들 표정이 밝았다. 어제 장례식을 치른 사람들 같지 않았다.

그들은 들어온 순서대로 의자에 앉았다. 그들이 모두 앉자 함 변호사가 마지막으로 의자에 앉았다.

그들은 서로 인사도 없이 함 변호사만 쳐다보았다. 빨리 시작하자는 표정이었다. 잠시 침묵이 흐르고, 함 변호사가 탁자에 놓아둔 노란 서류 봉투를 집어들며 말했다.

“관례대로 제가 먼저 전문을 읽겠습니다. 질문이 있으면 제가 낭독한 후에 개별적으로 해주시면 고맙겠습니다. 관찮겠죠?”

“좋습니다. 그런데 문제가 있습니다.”

큰아들이 함 변호사를 차갑게 응시하며 입가에 묘한 미소를 띠었다.

“우리도 유언장을 갖고 있습니다.”

큰아들은 가방을 열고 함 변호사가 갖고 있는 것과 똑 같은 노란 서류 봉투를 꺼냈다.

“우리는 변호사님께서도 유언장을 하나 갖고 계신 걸로 알고 있습니다만, 이건 아버님께서 직접 새로 쓰신 것입니다. 여기 있는 저희들 모두가 함께 지켜보았습니다. 막내도 보았고요. 그렇지?”

함 변호사는 새로 만들었다는 유언장을 건네받아 곧바로 내용을 읽어보았다. 정말 새로 만든 유언장이었다.

큰아들이 다시 말했다.

“아버님 필체와 사인은 잘 아시죠? 워낙 특이하니까요.”

유언장을 읽는 함 변호사의 손이 떨렸다. 김 박사의 필체가 정확했다. 김 박사 이름 아래에는 사인까지 적혀 있었다.

“아버님이 직접 쓰시고 사인까지 하셨습니다. 저희 모두가 지켜보았습니다.”

큰아들은 못을 박으려는 듯 다시 한 번 강조했다. 의심할 여지가 없었다. 김 박사의 필체는 특이해서 누구도 흉내 낼 수 없었다. 함 변호사는 다시 천천히 유언장을 한 글자 한 글자 확인했다.

“이제 유언장을 읽어주시죠. 물론 우리는 내용을 모두 알고 있습니다. 하지만 변호사님께서 읽어주셔야 합니다. 합법적인 절차를 밟기 위해서죠. 변호사님도 그 점은 잘 알고 계실 것으로 생각합니다.”

큰아들이 이야기하는 동안 새 유언장을 꼼꼼히 확인하던 함 변호사의 눈빛이 갑자기 달라졌다. 그는 큰 소리로 천천히 유언장을 읽었다. 유언장은 다음과 같이 시작했다.

“나는 이제까지 내가 사인했던 모든 것은 없는 것으로 하고 여기에 새로 씀을 밝혀둔다. 이 글은 내가 죽기 전에 마지막으로 남기는 글이다. 나는 내가 죽은 뒤에 나의 모든 것을 다음과 같이 나누어주려고 한다.”

여기까지 읽고 나서 함 변호사는 숨을 크게 내쉬더니 큰 소리로 물었다.

“여러분 모두 이 유언장을 인정하십니까?”

모두들 고개를 끄덕였다. 막내아들만 계속해서 머리를 숙이고 있었다.

“그리고 여러분 모두 아버님이 여기에 사인하시는 것을 직접 보셨습니까?”

다시 막내아들만 빼고 모두 고개를 끄덕였다.

그러자 함 변호사가 힘주어 말했다.

“여러분은 모두 사문서 위조죄로 고발당할 수도 있습니다.”

함 변호사는 유언장이 위조된 사실을 어떻게 알아냈을까?

Өглөөний 10 цаг 30 минут. Хэд хоногийн өмнө өөд болсон нэрт хэл судлаач, доктор А.Батын хүүхдүүд түүний үлдээсэн өв хөрөнгийг хуваах асуудлаар нэгэн Хууль зүйн товчоонд цугларчээ. Судлаачийн шарилыг өчигдөр хөдөөлүүлсэн билээ. Өмгөөлөгч Цэнд оршуулах ёслолд оролцож, эмнэлгийн цогцос хадгалах газраас хөдөөлүүлэх газар хүртэл цуг байлцсан байна.

Судлаач дөрвөн охин, гурван хүүтэй юмсанжээ. Отгон хүү нь л ганц бие, бусад нь хань ижилтэй ажээ. Өмгөөлөгч судлаачийг амьд сэрүүн ахуйд гэр орноор нь байнга ирж уулздаг байсан учир тэднийхэнтэй эртний танил билээ.

Судлаач Бат цэвэр шударгыг эрхэмлэж мөнгө хөрөнгөд шунадаггүй нэгэн байжээ. Харин хүүхдүүд нь тиймгүй. Охид нь ч, хөвгүүд нь ч өөр хоорондоо эв түнжингүй байв.

Хэдэн жилийн өмнө эхнэрээ хорвоог орхиход судлаач аливаа нийгмийн ажил хэрэгт оролцохоо больж, гэртээ бүтээл туурвилд шамдах болжээ. Тэгж байтал сарын өмнө насны доройтлын улмаас эмнэлэгт хэвтэж, энэ үедээ хадан гэртээ буцах өдөр дөхсөнийг таамаглаж, өмгөөлөгчийг дуудан гэрээслэл бичиж үлдээжээ. Гэрээслэлийн гол агуулга нь судлаачийн бүх өмч хөрөнгийг Монгол хэлийг хөгжүүлэх үйлсэд зориулж олон нийтийн санд хандивлана гэсэн байв. Судлаач Бат өвөг эцгээсээ өвлөж авсан асар том эзэмшил газартай билээ.

Оршуулах ёслол дууссаны дараа өмгөөлөгч судлаачийн хүүхдүүдийг цугласан дээр нь гэрээслэлийг танилцуулахаар шийджээ. Гэрээслэлийн агуулгыг мэдмэгцээ судлаачийн хүүхдүүдийг сүйд болно гэж өмгөөлөгч төсөөлж байлаа.

Өмгөөлөгчийн товчоонд охид түрүүлж орж ирлээ. Араас нь үсээ толийтол тослосон хоёр хүү, хүрэм өмссөн отгон хүү орж ирлээ. Оршуулах ёслол өчигдөр болсон байтал баргар царайлсан отгон хүүгээс бусад нь нүүр тэнэгэр байх ажээ.

Тэд орж ирсэн дарааллаараа сандалд суулаа. Тэднийг суусны дараа өмгөөлөгч суув.

Хүүхдүүд мэнд ус ч солилгүй өмгөөлөгчийг шавдуулсан байртай ширтэж байв. Хэсэг зуур дуугүй байцгаасны эцэст өмгөөлөгч ширээн дээр тавьсан шар дугтуйг авч хэлсэн нь:

- Заншил ёсоор гэрээслэлийг би эхэлж бүрэн эхээр нь уншиж танилцуулъя. Асуух зүйл гарвал намайг гэрээслэл уншиж дууссан хойно жич асуугаарай. Болно биз дээ?

- Болно. Гэхдээ нэг асуудал байна гэж ууган хүү хэлээд өмгөөлөгчийг хүйтнээр харан жигтэй жуумганаад үргэлжлүүлэв.

- Бидэнд бас гэрээслэл үлдээсэн.

Тэрээр цүнхнээсээ өмгөөлөгчид байгаатай яг адилхан шар дугтуй гаргалаа.

- Танд гэрээслэл үлдээсэн тухай бид мэдэж байсан. Энэ гэрээслэлийг аав өөрөө сүүлд шинээр бичсэн юм. Гэрээслэл бичихийг бид бүгд харсан. Отгон дүү ч ялгаагүй. Тийм биз дээ, миний дүү?

Шинээр бичсэн гэх судлаачийн гэрээслэлийг өмгөөлөгч авч уншлаа. Үнэхээр шинээр бичсэн байв.

Ууган хүү дахин ам нээлээ.

- Аавын бичгийн хэв, гарын үсгийг та ямар мэдэхгүй гэх биш. Их содон бичдэг байсан.

Гэрээслэлийг уншихдаа өмгөөлөгчийн гар салганах ажээ. Яах аргагүй судлаачийн бичгийн хэв мөн байв. Гарын үсгэ хүртэл бичиж баталгаажуулжээ.

- Аав өөрөө бичиж, гарын үсгээ хүртэл зурсан. Бид бүгд харсан.

Ууган хүү гарцаагүй болгон батлах гэсэн мэт ийнхүү онцолж хэлэв. Эргэлзэх зүйл байсангүй. Судлаачийн бичгийн хэв содон учир хэн ч дуурайлгаж чадахааргүй байсан. Өмгөөлөгч гэрээслэлийг дахин нэг удаа үг үсэгчлэн анхааралтай уншлаа.

- Одоо наад гэрээслэлээ уншиж танилцуулахыг танаас хүсье. Мэдээж бид агуулгыг нь мэдэж байгаа. Гэвч хууль ёсоор та танилцуулах ёстой шүү дээ. Та бэлхнээ ойлгож байгаа байх.

Ууган хүүг ингэж хэлэх зуур шинэ гэрээслэлийг сайтар нягталж уншиж байсан өмгөөлөгчийн нүд гэнэт гэрэлтлээ. Тэрээр гэрээслэлийг чанга дуугаар уншлаа. Гэрээслэлийн агуулга нь:

- Би өмнө нь бичиж мутарласан гэрээслэлийн агуулгыг хүчингүйд тооцож, дахин шинээр бичиж байна. Хорвоог орхихоосоо өмнө үүнийг би хамгийн сүүлд бичиж үлдээлээ. Намайг хорвоог орхисон хойно миний гэх бүх өмч хөрөнгийг дараахи байдлаар хувааж өгөхөөр шийдлээ.

Энэ хүртэл уншаад өмгөөлөгч амьсгалаа уртаар гаргаж, сонсогдохуйц чанга дуугаар асуув.

- Та бүхэн энэ гэрээслэлийг хүлээн зөвшөөрч байна уу?

Отгон хүү толгойгоо унжуулан суусаар байв. Бусад нь бүгд толгойгоо дохилоо.

- Та бүхэн эцгийгээ энэ гэрээслэлд мутарлахыг харцгаасан уу?

Дахиад л отгон хүүгээс бусад нь толгой дохив.

Өмгөөлөгч ноцтой өнгөөр хэлсэн нь:

- Та бүхнийг хувийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт сэжиглэн шүүхэд мэдэгдэж ч болзошгүйг анхааруулъя.


Өмгөөлөгч тэднийг гэрээслэл хуурамчаар үйлдсэн гэдгийг яаж мэдсэн бэ?

Dec 22, 2010

“Анагаах ухааны танин мэдэхүйн толь” 8000 шахам сэдэв багтаасан

Эрүүл мэндийн портал сайтаас



Бямба, 2009оны 10 сарын 24

Эрүүл аж төрөх ухааныг эрхэмлэдэг хүн бүхэнд зориулсан “Анагаах ухааны танин мэдэхүйн толь” ном саяхан хэвлэгдлээ. Уг толийг хүний их эмч, клиникийн профессор Я.Жамбалдорж бичсэн байна. Номын ерөнхий редактор, академич Н.Баасанжав өмнөтгөлд “Энэхүү толь нь дэлхий нийтийн анагаах ухааны толины хэвшсэн загвар жишигт тулгуурлажээ.

Монгол хэл арвин баялаг хэдий ч шинжлэх ухааны, тэр тусмаа анагаах ухааны олон нэр томъёог гадаад хэллэгээр нь эмч, эмнэлгийн ажилтнууд хэрэглэж хэвшсэн, эмнэлгийн шинжлэх ухааны нэрээр нь хэлэхэд ойлгомжтой байдаг хэдий ч эх хэлний дүйх үг хэллэг, гадаад хэлнийх нь нэр томъёог цөөнгүй тохиолдолд давхар тайлбарлан бичсэнээрээ уг ном ихээхэн онцлог юм. Анагаах ухааныг гүнзгий судлахыг хүссэн эмч, оюутан, сурагчдын ширээний ном болно гэдэгт найдаж байна. Мөн анагаах ухааны талаар танин мэдэхийг хүссэн хүн бүхэнд хэрэгцээтэй ном болсныг дурдъя” хэмээн үгэн хадаг өргөжээ.

Зохиогч анагаахын шинжлэх ухааны доктор Б.Дагданбазартай хамт­ран сал­барынхаа эрдэмтэн мэргэд, гавьяа­туу­дын намтрыг эмхтгэсэн бол, анагаахын шинжлэх ухааны академич Д.Амгаланбаатартай хамтран хүний биеийн бүтэц, анатомийн сэдвээр бичжээ. Уламжлалт анагаах ухааны мэргэд, эм тан жорын тухай хэсгийг анагаахын шинжлэх ухааны академич Ш.Болд бичсэн байна. Дээрх эрдэмтдээс гадна анагаахын шинжлэх ухааны доктор Ц.Мухар редакцийн зөвлөлд багтжээ.

“Анагаах ухааны танин мэдэхүйн толь”-д анагаахын шинжлэх ухааны сэдэв, эрдэмтэн мэргэд, гавьяатнуудын намтар, эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэрс, эмийн ургамал, өргөн хэрэглээний эм, уламжлалт эмийн жор, рашаан ус, эмчилгээний шаврын орд, анагаах ухааны сургуулиуд, улсын болон аймгуудын эмнэлгийн түүхэн товчоон, тус улсад шинжлэх ухааны эмнэлгийг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн, анагаах ухааны нээлт хийсэн Зөвлөлтийн болон дэлхийн эмч нарын намтар гээд нийт 8000 шахам сэдэв багтжээ. Түүнчлэн эмийн ургамал, арьс, салстын тууралтат эмгэг, өнгөний өвчин, хөлдөлт, түлэгдэлт зэрэг эмгэгийн 250 орчим өнгөт зураг, 500 гаруй хар цагаан зураг орсон байна.
“Анагаах ухааны танин мэдэхүйн толь” номын зохиогч Я.Жамбалдорж эмчтэй ярилцлаа.

-Өргөн хүрээг хамарсан нэлээд томоохон бүтээл болжээ. Танд юуны өмнө баяр хүргэе. Анагаах ухааны салбарын толь өмнө нь гарч байсан болов уу?
-Баярлалаа, урмын үг хайрласанд. Монгол хэлээр гарсан анагаах ухааны олон арван ном бий. Гэхдээ цар хүрээгээрээ үүн шиг ном байхгүй.

-“Анагаах ухааны танин мэдэхүйн толь” бичих санаа хэрхэн төрсөн бэ?
-Нэвтэрхий толь, лавлах, үнэн бодит явдал, суут хүмүүсийн тухай болон түүхийн, шинжлэх ухааны танин мэдэхүйн номыг би илүү унших дуртай. Бидний үеийнхэн ном их уншдаг, хэрэгтэй гэсэн номын цуглуулгатай байлаа шүү дээ. Ядарсан цагтаа дуртай номоо сугалж аваад амарч хэвтэнгээ уншихад нэг л мэдэхэд бухимдал арилчихсан сайхан байдаг юм.

-Таны ном анагаах ухааны толь уу, эсвэл нэвтэрхий толь уу?
-Товч нэвтэрхий толины загвараар бичсэн ном. Гэхдээ нэвтэрхий толь нэг хүний бүтээл хэлбэрээр гарах боломжгүй. Тэгээд л танин мэдэхүйн толь гэж нэрлэсэн. Эрүүл мэндийн тухай сонирхсон зүйлээ хэн нэгэн эмчээс асуух, эсвэл цаанаас нь асар үнэтэй хийсэн гэх зарлагын падаантай сурталчилгааны хуудсыг хямгадах хоёр ялгаатай. Толиноос хүссэн зүйлээ үсгийн дарааллаар, толь ашигладаг журмаар олж үзэх боломжтой.

Анагаах ухааны мэдээллийн лавлах 1908, яаралтай тусламжийн 103 дугаарын утсаар ихэвчлэн залуус эрүүл мэндтэй холбоотой зүйлээ асуудаг юм. Ийм хэрэгцээг мэдэрч энэ бүтээлээ бичсэн. Гараа эсгэчихээд түргэн тусламж дуудсан хүнд “Эмчийг очтол өөртөө ийм арга хэмжээ аваад хүлээнэ үү” гэхэд “Тэр чинь юу гэсэн үг вэ? Та хурдан эмчээ явуулаач” гэдэг. Гэтэл монголчууд эрт үеэс л өөртөө болон өрөөлд эмнэлгийн тусламж үзүүлж чаддаг туршлагатай байсан. Монголын уламжлалт эмнэлгийн тусламжийн арга монгол айл өрхийн арга туршлага дээр тулгуурлаж байсан тухай Италийн жуулчин Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номдоо өгүүлснийг бид мэднэ. Монгол эзэгтэй хүүхэд эх барьж авч чаддаг, хүүхдийн хүйг хайчлах, боохыг мэддэг, энэ тухай бие биедээ хэлж заасан, саахалтынхаа айлын эхнэрийг төрөхөд хүүхдийг нь эх барьж авдаг байсан цаг саяхных. Бас халдвартай, халдваргүй эмгэгийн тухай ч мэддэг байсан. Судас тэмтрэх аргаар хүний биеийн байдлыг мэддэг, хүн нас барсныг гүрээнийх нь судсыг тэмтрээд, цохилт нь зогсож тэмтрэгдэхгүй болохыг "намш нь хаагдлаа" гэж хэлдэг байсан.

Анагаах ухааны мэдээлэл илүү хөгжих тусам бэлэнчлэх хандлагатай болж байна. Мэдээллийг эмчээс хүлээх биш, өөрөө тэр тухай ойлголттой байж, түүндээ уялдуулан эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэх ёстой. Энэ толь хөдөөний айлд нэг байгаад шимтэн уншиж ойлговол сумын эмнэлэг рүү байн байн давхиж мотоциклийнхоо тос шатахууныг үрэх шаардлагагүй болно. Анхан шатны тусламжийг өөртөө болон бусдад үзүүлэх боломжтой. Нийтэд зориулсан гэсний утга нь энэ.

-Таны номонд найдаж, тусламж оройтвол яана?
-Тийм зүйл гарахгүй байх. Харин ч эмнэлгийн тусламжийг эрт авч, олон эмгэгээс өөрийгөө хамгаалж чадна.

-Чухам ямар эмгэгээс сэргийлж чадах бол?
-Ухаарч ойлговол архи, тамхи, мал амьтнаас халддаг өвчин, бэлгийн замын өвчин, гэнэтийн ослын үед үзүүлэх тусламж гээд өргөн баялаг мэдээлэл бий.

-Сумын эмнэлгүүдийн түүхэн товчоо байхгүй юм уу. Мөн хувийн хэвшлийн эмнэлгээс их цөөхөн нь оржээ?
-Тийм ээ. Монголын бүх сумын эмнэлэг үүсэл хөгжлийн түүхтэй ч материал нь олдоогүй. Бичиг явуулж үзсэн л дээ. Наад зах нь эмнэлгийнхээ түүхийг бичээд ирүүлчих эмнэлгийн эрхлэгч олддоггүй юм билээ. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн зарим нь л үүсэл хөгжил, үйл ажиллагааныхаа тухай мэдээллийг бидэнд өгсөн.

-Таны номонд хэлмэгдсэн, цаазлуулсан эмч нарын нэрс ч орсон байна. Энэ талаар ярихгүй юу?
-Анагаах ухааны боловсролтой хүн чухам л эрдэнэ болоод байсан тухайн үед Орост Цэргийн эмнэлгийн академи, анагаах ухааны дээд, дунд сургууль төгссөн 10 гаруй эмч цаазлуулсан гэдэг мэдээ бий. Ой хүрээгүй хүүхэдтэй эхийг нөхөртэй нь хамт баривчлан хороосон аймшигтай түүх ч үлджээ. Хэлмэгдлийн шуурганд өртсөн эмч нарын тухай олдсон материалаас тольдоо оруулсан нь төрийн өршөөлийн хуулиас илүүгээр мэргэжил нэгт тэднийхээ гэгээн дүр, өлмий дор нь мэхийн ёсолсон хэрэг гэж бодсон. Энэ хүмүүсийн үр хүүхэд, ач гуч нь үзвэл нэгийг бодох байх. Цаазлуулаагүй ч шийтгүүлж, дараа нь цагаатгагдсан эмч нарын намтар ч багтсан. Үүнээс гадна Монголын анагаах ухааны хөгжилд түүхэн нөлөөтэй хүмүүсийн намтрыг олдсоноор нь л оруулсан. Үүнийг одоо л бичихгүй бол мартагдчих вий гэж бодсоных. “Анагаах ухааны танин мэдэхүйн толь” цаашид шинэ материалаар баяжна. Номонд ороогүй хоцорсон хүмүүсийн материалыг хүлээн авна.

-Энэ таны хэд дэх бүтээл вэ?
-За даа, ном бичих санаа хожуухан төрсөн дөө. Хүн хоолтой байхад өлсөх өдөр бий, дээлтэй байхад даарах өдөр бий гэж боддоггүй. Түүн шиг хараа сайн үед эхэлсэн бол олон бүтээл хийх боломж байж. Түүнээс гадна ардчилал надад ийм боломж олгосныг хэлье. “Эмч иртэл”, гурван удаа нэмж засварлагдан хэвлэгдсэн “Их эмчийн нэн яаралтай тусламжийн лавлах” ном бичсэн. Мөн дэлхийн анагаах ухаанд нээлт хийсэн эмч нарын тухай “Эгэлгүй ачтанууд” номыг ах Я.Дүгэртэй хамтран хэвлүүлсэн.

-Орчин үеийн залуусын дунд интер­нэт байхад номоор яахав гэдэг ойлголт бий болжээ. Та үүнтэй санал нийлэх үү?
- Шинжлэх ухаан асар хурдтай хөгжиж байна. Гар утаснаасаа ч интернэтэд холбогддог боллоо. Цаашдаа машин болгон интернэттэй болох байх. Тэр байтугай бугуйн цаганд ч интернэт суулгах мөч ойрхон иржээ. Энэ бүхэн гайхамшиг. Гэхдээ мэдээллийг техникээс хайж олоход тодорхой цаг хугацаа, нөхцөл шаардана. Ном хэлбэрээр бол арай өөр, хүнд илүү дөхөмтэй, бас тэгээд мөнхийн талтай гэх үү дээ. “Монголын нууц товчоо”-г анх хятад ханз үсгээр бичсэн нь хадгалагдан үлдэж, өнөөдөр бид уг бүтээлээр бахархаж байгаа нь номыг муутуу цаасан дээр бичиж үлдээсний л ач.

-Уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Миний номонд алдаа мадагтай, дутуу зүйл бий нь мэдээж тул санал бодлоо харамгүй хайрлана уу. Уншигчдын санал хүсэлт, зөвлөмж, зэмлэлийг “Ана­гаах ухааны танин мэдэхүйн толь” номыг бүтээхэд дэмжсэн академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнд хүлээн авч, дараагийн бүтээлдээ засварлан оруулах юм. Миний энэ бүтээлийг уншигч олонд хүргэхэд тусалсан, дэмжсэн редакцийн зөвлөл, намайг дэмжсэн бүх хүнд баярласнаа илэрхийлье.

Өнөөдөр Б.Ганхуяг

Dec 19, 2010

Чулуу юу, алт уу?




황금과 돌멩이

스스로 뛰어난 재능이 있다고 믿는 청년이 있었다. 하지만 그는 일자리를 얻지 못해 몹시 괴로워했다. 그는 하느님에게 왜 운명은 불공평한지 물었다. 하느님은 길에서 작은 돌멩이를 주워 아무 데나 던진 후 청년에게 물었다.

"내가 방금 던져버린 그 돌멩이를 찾을 수 있겠나?"
"찾을 수 없습니다."
청년은 고개를 가로 저었다.

이번에는 손가락에 끼고 있던 금반지를 빼더니 돌 더미로 던지고 청년에게 물었다.
"내가 방금 던져버린 금반지를 찾을 수 있겠나?"
"찾을 수 있습니다."

청년은 바로 금반지를 찾아냈고 고개를 들자 하느님은 온데간데없었다. 하지만 청년은 이미 하느님의 가르침을 깨달은 뒤였다.

강민구, 3분 상상 토크, 눈과마음, 2010

Чулуу юу, алт уу?

Өөрийгөө авьяас чадвартай гэж итгэдэг нэгэн залуу байжээ. Гэвч тэрээр ажилд орж чадалгүй ихэд зовж шаналж байв. Тэгээд Бурханаас

- Хувь тавилан яагаад ийм шударга биш юм бэ? гэж асуув. Бурхан газраас жижиг чулуу авч нэг тийш шидчихээд асууж гэнэ.

- Чи саяын чулууг олж чадах уу?
Залуу толгойгоо сэгсрэн,
- Чадахгүй гэлээ.

Энэ удаа Бурхан хуруундаа зүүж байсан алтан бөгжийг сугалж аван чулуун овоо руу шидээд асуув.

- Алтан бөгжийг минь олж өгч чадах уу?
- Чадалгүй яах вэ.

Залуу алтан бөгжийг төдий л удалгүй олж, өндийн харахад Бурхан ор мөргүй алга болсон байв. Хэдий тийм боловч залуу Бурханы сургаалыг нэгэнт ухаарчээ.

Монгол шүлэг



Д.Нацагдорж - Миний нутаг



Б.Явуухулан - Би хаана төрөө вэ?



П.Бадарч - Есөн эрдэнийн эх орон

Dec 16, 2010

Ертөнцийн гурав (орчуулгын тухай)

Үйлчлүүлэгч

Заримдаа, "Орчуулахад ядах юмгүй" гэж ятгана

Хааяа, "Чамаас өөр хүн барахгүй" гэж ятгана

Хэзээ ч, "Үнэ хөлсийг нь удаж төдөхгүй" гэж ятгана


Орчуулагч

Оновчтой үг олох гэж цагаа нэг барна

Ойлгомжтой илэрхийлэх гэж махаа нэг барна

Орчуулгын мөнгөө авах гэж үгээ нэг барна


Хэцүү

Үг хэллэгээ мэдэхгүй бол нэг хэцүү

Илэрхийлж чадахгүй бол бас нэг хэцүү

Орчуулж дадаагүй бол дутахгүй нэг хэцүү


Удаан

Итгэлгүй хэлмэрчийн хэл нэг удаан

Зүтгэлгүй орчуулагчийн гар нэг удаан

Сэтгэлгүй сонсогч уншигчийн ойлгоц нэг удаан


ТМА

Dec 15, 2010

Дууны үгийг задлан шинжилсэн фельетон буюу зандашуулсан цогцос нисгэж, хүн-чонын эрлийзтэй нөхцдөг монгол дуу

http://m-enerel.blogspot.com/2010/06/blog-post_08.html

Tuesday, June 8, 2010

Дууны үг, утгыг нарийн задалбал садист, садомазохист, террорист, триллер трансексуал, далд ертөнц, байгалийн гоц сонин үзэгдлийн, элдэв гаж донгийн, зөн билгийн тулааны гэх мэт маш нарийн төрөл жанр, хэлбэр маягтай байна. С.Жавхлангийн дуулсан “Чононгоо” нь хүн цээжтэй, морин бөгстэй кентавр шиг л боохой, хүн хоёрын мутацид орсон эрлийз, чонотавр хүүхэн юм байна. Сэрвээнийх нь үс сэрийсэн, араа соёо нь арзайсан, амьтны сэг яс, цус нөж ханхлуулсан амьтныг хараад сэрэл нь хөдөлж, зүрх нь шархална гэдэг бол транссексуализмын төлөөлөгчдийн их тэчъядал, дур хүслийн оргил болно. Энэ дуунд Алтанхан л хэвлийн чинь охин хөх сэвлийг цэнхэр манан эрвэгнүүлж л гэсэн мөр бий. Хэвлийдээ хөх үстэй ерийн хүүхэн бол байхгүй. Гэдсэндээ парик наана гэж юу байх вэ.

Сул асгасан гэзгээр чинь зөндөө чиг удаан наадлаа
Суусар нөмгөн салхи л ингэж Чононхул анхилдаг биз ээ

Чононхүүхэн нь өтгөн урт гэзэгтэй ба түүгээр нь мань залуу үсдэж мушгин, тоглон наадмагц Чононхул гэдэг бас нэг сонин амьтны үнэр гарч байна. Чононгоогийн нууц амраг Чононхул гэгчийн үнэр ханхийдэг байна. Адуу-чонын холимог нөхөр бололтой.

Сэмэрч талмисан харцанд чинь уярч удаан чиг ихээр эрхэллээ
Сувдарч асгарсан хайрын чинь өнгө л хөх чонон биз ээ

Сэмэрсэн харц. Хуучирч сэмэрсэн тэрлэг шиг нүд нь захаасаа урагдаж цоорсон хөөрхий хүүхнээ харж эрхлэх тэр ялдамд хүн-чонын эрлийз бүсгүйн хайр нь хөх чонон өнгөтэй сувд болоод хаанаасаа ч юм асгараад эхэлдэг, ийм сонин зохион байгуулалттай амьтан байна. Талимаарах гэж бол бий. Талимсан харц болоод явчихаар талисман гэдэг үгтэй дуудлага ойролцоо байна. Спортын тэмцээн, олимпод баавгай, хулсны баавгай гээд ямар нэг амьтныг талисман болгодог шүү дээ.

Ум цэцгийн чинь уруул ялдмыг үмхэлж хө, өвтгөж эрхэллээ
Хөрвөөж тэгээд л энэ цэцгийн энгэрт миний нуган үр аавдаа улин
Хасын тунгалаг хонго өгзгийг тань өвтгөж хө, ихээр энхрийллээ

Ум цэцэг хэмээхийн утгыг хөөвөл “Ум ма ни бад ми хум” тарнийн хүн хэмээх үг болно. Уруулыг үмхэлж хө гэж пауз авч байгаад их л тухтай өвтгөсөн садист мөр байна. Хөрвөөж тэгээд л гэх нь янз бүрийн байрлал сольсон бэлгийн ажлыг харуулах ба хурлийз хөвүүн эхийн умайгаас төрмөгцөө аав руугаа “Ау Ау Ау” гэж ульсан байна аа, хө. Хасын тунгалаг царай бол хүнд байдаг, харин ийм төрлийн амьтны хонго өгзөг нь царайрхуу маягтай бөгөөд эр нь ташуурдан өвтгөж эрхлэн дур ханах үед чонотавр бүсгүй нүд анина. Чонотавртай нөхцсөн залуу буддын шашинтан бололтой “Ум ма ни бад ми хум” гэдэг тарнийн “Ум” гэдэг эхний үгийг нь л залхууран хэлж, нүглээ тун чиг товчлон наминчилж байх юм аа, хө.

За, зохиолын биш дуу ч “гоё, гоё” үгтэй. “Чингис хаан”-ы Д.Жаргалсайханы дуунууд үг, утгын алдаа багатай ч нийгмийн цөөнх болсон хүмүүсийн сэтгэлийг хөндөнө. “Өнгө тансаг цэцгийн үнэрт мансууран өөртэйгээ би ярьж л сууна.” Хээр гараад хар тамхины ургамал үнэртээд мансууран өөрөө өөртэйгээ ярьж суугаа нөхөр л дөө. Жагаа ах өөрөө их олон фэнтэй, алдартай дуучин болохоор эхлэн суралцагчдыг халамжлах дуртай хүн юмаа. Жишээ нь “Дуулсан дуундаа би өөрөө уяраад” гэж гэнэ. Энэ бол огт үзэгчгүй, ванныхаа өрөөнд, толинд харж байгаад дуулж гардаг, фэнгүй хүний л дуу байгаа биз дээ.

Ариунаагийн нэг дуу бол яах аргагүй хүчингийн хэргийн нотлох баримт, хохирогчийн мэдүүлэг мөн.

Үггүй мордсон чиний минь харц
Өөдөөс халиран дальдчин мэлэрнэ

гэж бүсгүй мэдүүлэг өгсөн байна. Өөдөөс нь хараад байхыг бодоход мордоод явчихаагүй, нохой мордоод унагачихсан байгаа юм. Тэгээд халирч дальдчиж байснаа мэлэрнэ ээ гэдэг бол яах аргагүй дур хүслийг хангасан процесс болсны ноцтой баримт мөн.

“Тэнгэрийн зандан бүсгүй” байна. Нэгд, зандан гэдэг нь аман ярианд бол юм үзээгүй эр хүнийг хэлдэг ойлголт. Гэзэгтэй зандан бүсгүй гэж нэг бол хүйсээ солиулсан байна, үгүй бол хомо байж болно. Хоёрт, зандан гэдэг чинь мод. Занданшуулсан цогцос, муми хүүхэн тэнгэрээр нисээд ирвэл яах юм бэ. Аймаар гэж.

Гантулга дуулдаг юм аа. Янзган цагаан цээжийгээ дээлэн цаанаа хаагаа юу?...гэж эхэлнэ шүү дээ. Янзага угаас цоохор амьтан. Тэгэхээр бүсгүй бисрааз туссан, эсвэл якуза маягийн өнгөт шивээстэй учраас дээлэн цаанаа хааж нуугаад сүйд болж байна аа.

Янагийн хөмсгөн уруулаа зүүдэн цаанаа нуугаа юу...

гэж үргэлжилнэ. Хөмсөгтэй уруул. Үстэй уруул. Ямар “Энэ хүүхнүүд үү” киноны Дуламсүрэн биш дээ, хиймэл сахалтай бүсгүй лав биш байх. Хөмсөг, сахал адилхан л үс ноос. Тэгэхээр энэ бол дээгүүр нүүр хавьд биш доогуур өөр газар байдаг үстэй, хөмсөгтэй уруул байж таарна.

Туурай эргэх чимээгээр нь ботгон нүдээ нуугаа юу
Тотго нь өндөр өвгөдөөсөө бэргэн гуйхаас ичээ юү...

Туурайн төвөргөөн гэхээс биш туурай эргэх, явах, ухрах чимээ гэж үгүй. Дээрээ морьгүй дан дөрвөн туурай эргээд явж байдаг нь сонин юм. Өвгөдөөсөө бэргэн гуйхаас ичээ юү? Ичихгүй яах юм бэ, бэргэн гэдэг чинь ахынх нь авгай шүү дээ. Ахынхаа авгайг гуйхдаа ичиж л таарна.

“Цэцэг” хамтлагийн Батболдын:

-Зүүдэн дунд минь толгод нь үзэгдээд
Зүсрэх бороотой тэнгэр нь цэнхэртээд...

гэдэг дуу National Geografic телевизээр нэвтрүүлмээр, байгалийн гоц сонин үзэгдлийн тухай юм аа. Цэнхэр тунгалаг мөртлөө бороо зүсэрч шивэрдэг тэнгэртэй нууцлаг нутаг байна. Энэ одоо аль аймагт ийм сонин тэнгэр байна аа, Батболд оо.

Дуучин Эгшиглэнгийн “Би даарч байна” дуу тийм нэг албан ажлын үгтэй дуу байгаам. УИХ-ын гишүүдийн хэлээр хайрын тухай дуулна, асуулга тодруулга, хэлэлцүүлгийн хэлбэрээр дурлалын тухай дуулна гэдэг их сонин.

Чи үүнийг худлаа гэж намайг аргадаач.
Хайрын бурхан чи минь хажууд минь ирж учрыг нь ойлгуулаач, би гомдож байна...

арай л тодруулга авъяа, тайлбараа сайн өгөөрэй, баримтаар яриарай нөхөөр гэх нь холгүй. Мэдээж албаны үг ярианд утга гэдэг юмны алдаа байж таарна. Жишээ нь энэ дуунд “Зөөлөн шиврэх бороо нулимсыг минь арчиж” гэсэн мөр байна. Нулимс ч нойтон, борооны дусал ч нойтон. Нусны алчуур, ядаж сэвшээ салхи арчиж хатааж болно. Усыг усаар арчих уу, угаах уу, аан.

Киви хамтлагийн “Хоёр дахь хүн чинь баймааргүй байна” гэдэг дуу бол мөн л ихээхэн ажил хэрэгч үгтэй, албан ёсны хэлбэртэй.

“Хайрт минь чи надаас ямар нэгэн юм нуугаад байх шиг” гэж эхэлнэ. “Сангийн яамныхан ямар нэгэн юм нуугаад байна” гэх Байнгын хорооны хурлын жижүүрийн үгний нэг. Дараагийн мөр нь “Халаасанд чинь 2 киноны тасалбар” Ямар мэргэжлийн хүүхэн бэ? Хүний халаасанд юу байгааг мэдчихдэг. Залуугийн халаасанд киноны хоёр тасалбар биш, хоёр киноны тасалбар байжээ. Өөр өөр кинонд орох гэлээ, тэрийгээ нуулаа, нэг киног хамт үзье л дээ, за тэг л дээ гэсэн дуу юм байна дөө. Ханцуйнаас минь хөтлөөд хамтдаа алхлаа гэнэ ээ. Гараас нь биш ханцуйнаас нь зулгаана гэдэг бол хөтлөх биш барьц олж авсныг хэлэх бөгөөд угзарч чирсээр байгаад, бүр болохгүй бол ханцуйны барьцнаас ганцхан үүрч өмсөөд өргөж аваачаад, өөр кинонд хүчээр оруулчихаад явчихаж байна шүү дээ.

Дуучин Болдын “Захиа” гэдэг захианы үгтэй дуу байна. Захиа бичигч нь монгол хэл, уран зохиолын хичээлдээ жаахан тааруу, тоондоо гавал залуу бололтой юм. “...Чиний нөгөө голоод байдаг 10-р сард инээмсэглэн авахуулсан тэр хар цагаан зурганд би бусад зурагнуудаас илүү хайртай.” Бүхэл бүтэн хорвоогийн 10 дугаар сарыг голдог байна. Нэгэнт л захианы үг юм чинь чиний нөгөө голоод байдаг гээд таслал, 10 дугаар сард гэж болно. Үгүй бол 10 дугаар сард авахуулсан, инээмсэглэсэн гэрэл зураг чинь...”гэсэн бол өгүүлбэр дэх үгийн байрлал зөв болох байлаа. “Бид хоёрын уулздаг байсан төгөлд ганцаараа очсон. Хамтдаа суудаг байсан сандал дээр минь навчис хөглөрчихсөн, бид хоёрыг хүлээн гунигтайхан байх шиг” гээд овоо зөв бичиж байснаа “Тэнд зөндөө олон хосууд очдог болжээ” гэж буруутав аа. Олон хос гэхэд л олон тооны утга болно. Олон хосууд гэхээр олон тооны утга давхардаж, хоёр хоёроороо биш дөрөв дөрвөөрөө төгөлд очдог группэлсэн маягийн хүмүүсийн цуглаан болжээ. Ер нь тэр хоёрын суудаг байсан сандал дээр навч хөглөрчихсөн, өнөө олон хос нь шамбарам гарчихсан юм шиг огт суухгүй, нэг бол зогсоогоороо, нөгөө бол хэвтээгээрээ л ойд байгаад байдаг.

Болдын “Надад дурлаасай” гэдэг дуу байна аа. “Надад хайртай гэж чанга хэлээч, насандаа ганцхан гэж саранд шивнээч” гэж эхэлнэ. Хайртай гэж маш чанга хэлэнгүүнтээ, саранд болохоор аяархан шивнэх ёстой. Дуучин хүний онцлог байх аа, дуу хоолойнхоо хэмнэлийг өөр өөр болгоод л, дэргэдэх хайртыгаа цочоох мөртлөө хаа холын саранд шивнээд л...

Аль нутгийн тэнгэр дор төрснөө асуусан хүнд битгий хэлээрэй
Агь гангын үнэр ханхалсан алслах хязгаарт мөрөө гарган мэндэлсэн гээрэй...”

Энэ бол Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүний дуу юм. Хил, гааль дээр “Хаана төрсөн бэ? гэж асуухад Монголиа хэмээн хариулахгүй, агь гангын үнэр ханхалсан газар гээд зүтгээд байх хэрэгтэй. Агь ганга ч гэж ямар ургамал гэдгийг гадаадынхан мэдэхгүй, англи, латинаар яаж ч хэлдэг юм бүү мэд. Ийм битүү утгаар ярьж байгаад хил нэвтэрч чадалгүй хөөгдүүзэй. Алслах хязгааргүйд мөрөө гарган мэндэлсэн гэдэг нь яах аргагүй эрэн сурважжлагдаж байгаа хүн ул мөр үлдээхгүй гэж бодсоных. Гэхдээ их том хүн байгаа биз. Зүгээр нэг төрдөг ч хүн биш бүр мэндэлж энэ тэр ирдэг хосгүй суутан юм байна.

Мансуурлын бодис мөн олон янз юм аа. Дуучин Агиймаа ”Хувь тавиландаа сэтгэл халамцан Хэнд гомдлоо би нээх вэ?” гэж дуулж байгаам шүү дээ. Их л чанга градустай, 750 граммаар савлагдсан хувь тавилан бололтой. Согтож авангуутаа “Хэнд гомдлоо нээх вэ, байз” гээд агсраад унах юм аа. “Хундага дарсанд уруул хөлчүүрлэнэ” гэж байна. Уруул нь түрүүлээд согтчихдог сонин бүтэцтэй нөхөр үү, үгүй юу. “Эргэж ирнэ гээд чи алсыг зорьсон. Хүний нутагт өөр хайртай учраа юу? Надаас үнэтэй хайр юм уу, хүлээж суудаг намайг мартаа юу, чи...” Ээ, энэ шүлэг лав биш, зүгээр л согтуу хүний агсамнал.

“Мотив”-ын “Хайрын гэгээ” дуу бол амиа хорлохынхоо өмнө бичсэн гэрээс маягтай. “Дан ганц би чамгүйгээр амьд яваад ч яах билээ Дур хүслээ дагаад би бодохгүй бол яах ч билээ. Чиний хайраар дутаад байна Чамайг хүсэж би уйлна аа”. Тайлбаргүй. Цагдаад л бушуухан мэдэгдье.

BX бол дуучны ч нэр, машины ч төрөл. GX, VX, BX гээд машины моторын цилиндр ч, дуучны хоолойны хэлбэр ч юм байна л даа, ер нь. Хүн их гунихлаар физикийн хууль, химийн төлөв байдалд ч өөрчлөлт оруулж чадна.

Хөлд минь дуссан шүүдэр мөс болон хөлдөж, дэврүүн хайрын сэтгэлд минь цас болон царцахад..

Шүүдэр хөл дээр дусдаг ч юмуу, дусмагцаа мөс болчихдог гэнэ ээ. Ямар хүйтэн хөл вэ, хөлдөөгч биш дээ. Дараа нь бүр сонин юм болно. Хөл дээрх мөс нь царцаад цас болчихно. Мөс хайлахаас биш ямааны мах шиг царцаад байхлаараа ч яадгийн. Царцахаараа мөс болчихдог нь ч юу юм. “Судас дагасан цус минь цэв хүйтэн болчихоод” гэж үргэлжлэхэд нь хүйтэн цустай учраас аргагүй ингэж дуулаад унасныг нь ойлгох шиг боллоо. Гэхдээ цус нь судсаараа гүйхгүй, ойролцоо хавиар нь бараадаад дагаад байдаг гэнэ. Зам дагасан айл хунар шиг судсаа бараадаад гүйж явдаг цус. “Чиний эзгүйд миний зүрхэнд цасаар шуураад” гэж үргэлжүүлэн дуулна. Цус нь судсандаа байдаггүй, хөл дээр нь дуссан шүүдэр эхлээд мөс, мөснөөсөө цас болно, хөл дээрх цас нь зүрхэнд явж ороод шуурч гардаг...Шинжлэх ухааны академийнхэн юу хийж байна аа? Судалгааны жинхэнэ сонин объект энд байна.

Хаянаа, BX хоёрын хамтран дуулсан “Чи хөөрхөн” дуу мөн л ертөнцийн сонин хачин, тайлагдашгүй нууцын номонд ормоор юм байна. Солонгын гэрэл мэт сайхан хатагтай

Сормуусаараа над руу дохих шиг
Санаа бодлоос минь сарнихгүй нээ чиний минь төрх

Солонгын өнгөнөөс гадна гэрэл гэж байдаг гэнэ. Бодвол шөнө гардаг солонго байх агаад сарнаас дутахгүй гэрэлтэй. Солонгын гэрэл мэт сонин хатагтай нь сормуусаараа дохино. Хатагтай гэсэн учраас нас хижээл, нөхөр сүүдэртэй хүн байна. Санаанд сарниж өгөхгүй байгаа хайртай охиных нь дүр төрх нөгөө нөхөртэй эгчтэй холилдоод байгаа тухай дуулж байна. Эс бол тэр хатагтай охины ээж учраас их адилхан, тэгээд л холилдоод байхгүй юу. За тэгээд явж өгнө өө, явж өгнө.

Хөөрхөн тэр минь хөмсгөөрөө хүрээд ир гээд намайг даллана...

Энэ чинь харин гоц авъяастны гэр бүл үү, аан. Солонгын гэрэл шиг сонин царайтай ээж нь түрүүн сормуусаараа дохиод л байсан. Охин нь бүр гараараа биш хөмсгөөрөө даллаад унадаг.

Үүр шөнийн заагаар тэр минь үнэгчлэх зүүдэнд ирлээ...

Үгүй ээ, мөн явж өгдөг дуу юм аа. Өвдөг сөгдөн гуйгаад, чи хөөрхөн, чи л хөөрхөн ш дээ гээд байсан чинь унтахдаа үнэгчилдэг, орон дээр нь эсгий үнэг зүүгээтэй, насанд хүрээгүйгээр барахгүй бүр нярай ангийн нөхөр байсан байна шүү дээ.

Лемонз:

Нөөрөг цасан дээр ном бичээд
Нисэж яваа онгоц зурлаа
Тэр номоо дэлгэж тавиад
Сар туссан цөөрөм рүү өнгийлөө ...

гэсэн дуу байна. Цаасан дээр ном гаргаагүй байж, цасан ном хэвлэсэн байгаа юм. Тэр сайхан номон дээрээ онгоц зурсан, сахилгагүй золигнууд. Цасан номоо өвөр дээрээ дэлгэж тавингуутаа цөөрөм рүү өнгийхөөр чинь бутраад уначих биш үү? Цас орж байхад ямар цөөрөм хөлдөөгүй байсныг хэлж өг.

Өнгөт намгийн өмхий мэлхий
Өөдөөс хараад инээж байна...

Инээдэг мэлхий байлаа гэхэд цас орж байхад хөлдөөд үхэхгүй, цөөрөм нь мөс болдоггүй ийм газар орон хаана байна аа.

“Шөнө дунд” гээд бас нэг дуу байна аа. “Хав хар тэнгэрээс цагаахан одод дусална” Крантны ус шиг дуслаад байдаг од хаана харсан бэ, солир буухыг үзсэн юм уу?

E sound хамтлагийн “Уянга” бол ид шидтэний дуу. Цагаан үүлэн дээгүүр Замын машин дундуур...

Үлгэрийн баатар хүртэл үүлтэй тэнгэрийн доохнуур, үзүүртэй модноос дээхнүүр нисдэг морьтой байхад үүлэн дээгүүр “Боинг” онгоцтой зэрэгцчихсэн тууж явсан байна. Замын машин дундуур гарах бол бүр сүүпэр. Явж байгаа машины дундуур гараад явчихна гэдэг бол хана нэвтэлдэг эвэрт хүн, хаалганы цааны гарчихдаг сүнслэг чадвартны ид хав юм.

Ариунаагийн дуунууд ч амьдралын үнэнийг аялгуулан хэлдэг л дээ.

Дэрэн дээрээс толгой өндийж гараад гүйхэд
Дэвэн дэлхий эргэж л байна

гэдэг билүү дээ. Унтаж байснаа нүүр, амаа ч угаахгүй, унтлагын хувцастайгаа ухасхийн босоод хар гүйхээрээ гарахаар чинь толгой эргэж таарна. Яг үнэн. Толгой эргэнэ, ухаан алдчихаагүй бол их юм, тийм ээ.

Минжинсор хаа явна аа. Өсгийний минь хээ цэцгэн дээр үлдсэн гэж дуулдаг хүнийг олоход амархан дөө. Алгандаа биш өсгийндөө аржгар эржгэр хээтэй хүний цэцгэн дээр гарсан мөрийг хөөгөөд явахад олно доо. Өсгийний хээ чинь маникюр, педикюрийн нэг төрөл ч байж болно. За ер нь явж, өсгийндөө хээ тавиулдаг ч юм уу.

“Чихину чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” гэж эрдэмт мэргэн Бямбын Ринчен шүлэглэсэн билээ. Бид 2,8 саяулхнаа ч аялгуу сайхан монгол хэлээрээ ном зохиол туурвиж, төрийн хэргийг залгуулж, ертөнцийн юмс үзэгдлийг танин мэдэж чаддаг ч билээ. Өвөг дээдсээс үеийн үеийнд дамжин хөгжиж ирсэн монгол хэл маань яруу тансаг, үг, утга нэн баялаг ч билээ. Өв соёл, аялгуу монгол хэлээ хайрлаж, яруу тансгаас нь суралцахгүй аваас тэр мөхөл сүйрэл гэж үзэн багах наргиж, зөөлхөн чимхсэнийг болгоон хэлтрүүлэх буй заа.

Зохиолын дууны үгээр хийсэн фелеьтон
Эх сурвалж: baabar.mn

Dec 12, 2010

Холын улс, хөрш улс

Солонгосын тухай зурагт номоос уншаарай.
Зохиогч И Вонбугийн "Холын улс, хөрш улс" цувралын 9 дэх буюу солонгосын тухай ном монголоор орчуулагдан хэвлэгдлээ.

Номын эхний хэсгийг М.Амартайван, сүүлийн хэсгийг Б.Энх-Амгалан 2004 онд орчуулжээ.

21세기 먼나라 이웃나라 9 (우리나라) 이원복 저| 김영사 | 2000
Та солонгост байгаа бол эх номыг нь олж уншаарай.
http://book.naver.com/bookdb/book_detail.nhn?bid=4670700




















Dec 9, 2010

Гадаад хэл хэрхэн хурдан сурсан туршлагаасаа

http://www.lamongols.com/content/view/4199/91/

Бичсэн: Administrator
2008-12-14, Ням

Гадаад хэлийг хэрхэн хурдан, сайн сурах талаар олон газраас уншиж мэдэж болох хэдий ч хүмүүс хэн нэгний хувийн туршлагыг ихэд сонирхдог. Энэ туршлага нь янз бүрийн л нөлөө үзүүлэх байх, би ямар ч байсан өөрийн туршлага болон зарим зөвлөмжийг үүгээр хэлэх гэсэн юм.


Хүсэл, мөрөөдөл
Миний амьралдаа үргэлж баримталдаг нэг зарчим бол өөрийгөө дэлхий дээр амьдарч буй зургаан тэрбум хүний нэг л гэж бодож, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж явдаг. Тийм ч учраас орос, англи хэлийг өдий хэмжээнд сурсан маань дэлхийн хүн амын 2 тэрбум гаруй хүнтэй холбоотой бүхий л зүйлийг эх хэлээр нь ойлгохыг хүсдэгтэй холбоотой. Цаашид ч би дахиад өөр гадаад хэл судлах сонирхолтой байгаа.

Намайг англи хэл сурах гээд тамаа цайгаад явж байхад нэгэн найз минь ингэж хэлж билээ:”Мандахаа, чи төсөөл дөө. Таван настай англи бацаан, таяг тулсан америк чавганц л англи хэлээр чөлөөтэй ярьж, сэтгэж, уншиж, бодож чадна ш дээ. Чи тэгэхэд…..”. Миний хувьд англи хэл сурахад өгсөн нэг том хүч бол Америк явах гээд жижигхээн хэлний шалгалтанд тэнцэхгүй унаж байсан үе байгаа юм. Шударга бус явдалд эгдүүцсэн би хэнийг ч тэнд буруутгаагүй. Гагцхүү би өөрөө л маргаангүйгээр хэлийг хаана ч хүлээн зөвшөөрөгдтөл сурах ёстой юм байна даа гэж бодсон.

Өрсөлдөгчтэй байх нь зөв, харин дайсантай л байж болохгүй. Олон хүмүүс хөршийнхөө баяжиж буйд атаархаж, хамтран ажиллагч нь албан тушаал ахихад барьцаж, дарга нь загнахаар гомдож, замын цагдаа торгохоор уурладаг. Ийнхүү бид хажуу дахь хүнээ дайсан мэтээр харж, түүнийг доош хийх гэж байхаар өөрөөсөө алдааг эрж, өөрөө тэр хүнээс илүү даван гарч, дэлхий дээрхи зургаан тэр бум өрсөлдөгчийн тухай бодож амьдрах ёстой юм шиг байгаа юм. Ингэж гэмээн том хүсэж том мөрөөдөж том амьдрах болно.

Хэл сурах шалтгаан ба зорилго
Ямар ч гадаад хэлийг хамгийн багадаа “нэг жил” нэлээд цаг гаргаж шимтэн үзэж байж захаас нь мэдэж авдаг. Тийм учраас гадаад хэлийг сурах гэж буй зорилгоо сайн мэдэж, цаг хугацаа зарцуулахад бэлэн байх хэрэгтэй. Анх би 17 настай Москвад оччихоод гое сэтгүүл унших гэж үзээд юу ч ойлгохгүй, хажууд байсан Буриад залууг чи энэ сэтгүүлийг уншиад бүгдийг нь ойлгож байгаа болохоор Орос хэл мэдэж байгаадаа өөрөөрөө бахархах ёстой гэж хэлж билээ. Тэр үнэхээр их гайхаж байсан.

Миний хувьд хэл сурна гэдэг бол тэр хэл дээр ярьдаг бүх ард түмний соел иргэншлийг танин мэдэх, тэдний нүдээр бас ертөнцийг танин мэдэх гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл хүн олон хэл мэддэг байх тусам олон амьдралаар амьдрах буюу тэр хэмжээгээр ертөнцийг танин мэдэж, хүлээн авдаг болдог байх.

Амьдралд хэрэглэж сурах

Англи, орос хэлийг би “сайн” мэдэхгүй. Орос хэлийг арван жилд зургаан жил дараалан, их сургуульд таван жил үзсэн юм. Гэхдээ Москвад очсон анхны хоёр сардаа л би гол юмаа сурсан байх. Энэ нь өмнө нь үзэж байсан бүх зүйлээ амьдралд хэрэглэж сурах хэрэгтэй байсныг харуулсан. Үнэндээ Дундговьт Оросууд байхгүй болохоор харьцах боломж байгаагүй л дээ. Ямар ах нартайгаа оросоор ярилтай биш.

Хуулан бичих

Арван жилд манай Орос хэлний багш маань чи юугаа ч мэдэхгүй байж нэг хуудас юмыг дахиад орос хэлээр хуулаад биччихэд илүүдэхгүй гэж загнаж байсан юм. Англи хэлийг сурахдаа би бас заримдаа зохион бичлэгийг багш зассаны дараа дахиад хуулан бичдэг байсан. Шууд юм мэдрэгдэхгүй ч гэсэн хүний оюун санаа хуулан бичих хооронд бүх юмыг хүлээн авч л байдаг байлгүй дээ.

Унших нь бичихийн үндэс

Орос хэл сурахад дэлхийн сонгодог уран зохиолыг уншсан маань маш хэрэг болсон байх гэж боддог. Англи хэлийг сурахад ч гэсэн олон хувь хүний намтар, мөн шүүхийн шийдвэрүүдийг уншсан нь бичих болоод хурдан уншаад, хурдан ойлгох чадвар олж авахад тусалсан болов уу гэж боддог.

Сонсох нь ярихын үндэс

Англи хэлийг сурахад радио сонссон, зурагт үзсэн минь “чихний бөглөө” гаргасан гэж боддог. Харин орос хэлний хувьд Москва дахь “анхны нэг сар” л бөглөө гаргахад хангалттай байсан. Англи хэл дээр зурагт анх үзэж байсан эхний долоо хоногт надад мэддэг үг нэг ч байгаагүй. Хоёр дахь долоо хоногт би хэдэн мэддэг үгээ барьж сонсдог болсон. Гурав дахь долоо хоногт заримдаа сонссон мэдэхгүй үгээ сонсох шиг болсон. Дөрөв дэх долоо хоногт ерөнхийдөө юун тухай ярьж байгааг нь барьцаалдаг болсон. Энэ нь өдөр болгон үзсэний үр дүн шүү дээ. Зөвхөн тэр оронд очиж байж тэр хэлийг сурнаБи санал нийлэхгүй. Гэхдээ би тун болохгүй үедээ ямар ч зардал гарсан гэсэн бүх юмаа шавхаад, зээлээд ч болсон Сингапур луу л гурван сар явьяа гэж боддог байсан. Тэгээд бараг л гудамжинд хэнтэй ч хамаагүй өдөр шөнөгүй яриад хэл сурна гэж боддог байж билээ. Гэтэл америк, англи, австрали улс руу гарсан хүмүүс өөрсдөө тухайн улсдаа амьдрах, чадвал хэдэн төгрөг хураахыг хүсдэг. Хэлийг нь сайн мэдэхгүй болохоор хар ажил л хийнэ, тэгээд ийм ажил хийж байгаа хүн хэлээ сайжруулах боломж бараг л гарахгүй. Тийм болохоор энэ хүчин зүйлийг бас тооцоолох хэрэгтэй.

Интернэт

Интернэтгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй гэж зарим хүмүүс ярих дуртай болжээ. Энэ бол буруу, энэ тухай надаас өөр олон хүн нэгэнтээ хэлсэн, хэлж байгаа. Гэхдээ үүнийг хэл сурахдаа зөв ашиглавал үнэлж баршгүй ашигтай үнэ төлбөргүй сурах бичиг, багш, дамжаа зөвхөн энд л байна даа. Би өөрөө англи хэлийг сурч байхдаа англиар чалчдаг янз бүрийн сайт руу орж, англи хэл сурахад тусалдаг нэлээд хэдэн сайтны гишүүн болсон байсан.

Төсөөлөл ба мэдээллийн хязгаар

Дэлхий дээр 2000 хүн амьдарч байна гээд төсөөлбөл дунджаар 1 монгол, 400 хятад, 400 энэтхэг, 100 америк, 100 индонез, 60 орос, 50 япон гээд хүмүүс амьдрах юм шиг байгаа юм. Тэгээд бодохоор Та зөвхөн Монгол хэл, эсхүл өөр хэд хэдэн хэл мэддэг бол энэ дэлхий ертөнцөөс тэр хэмжээндээ л төсөөлөл, мэдээлэл авч байгаа гэж болох байхаа. Хэдийгээр Интернэт зэргээр дамжуулаад Монголчууд нэг хэсэг үеэ бодвол асар их мэдээлэл хүлээж авч байгаа ч тэрнийг англи, хятад хэл дээрхи ч юмуу мэдээллийн орон зайтай харьцуулшгүй байлгүй дээ.

Дундговь аймгийн арван жилийн сургуулиудад, мөн Монгол Улсын Их Сургуульд Орос хэл заасан Монгол багш нартаа, Орос хэлийг Улс Түмний Найрамдлын Их Сургуульд заасан Орос багшдаа, Англи хэлийг заасан янз бүрийн дамжааны багш нарт, Crazy English, ESPF-ийн англи болон Монгол багш нартаа би асар их талрхаж, тэднийг хүндэлж явдаг. Англи, Орос хэлээр мэддэг бүхэн маань Та бүхний ач тус, харин алдаа бүхэн минь зөвхөн минийх.

“Нэг хэл – нэг л амьдрал, хоёр хэл – хоёр амьдрал, гурван хэл - гурван амьдрал, …”

Өндөр Овогт Сэрээновын Мандахбат

Мельбурн хот, Австрали Улс

tanhil.mn

Dec 8, 2010

Э.Пүрэвжав: “Монгол хэлний товчилсон үгийн толь бичиг”

http://ehhelbichig.wordpress.com

Мон Судар хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Эрдэнийн Пүрэвжавын зохиосон “Монгол хэлний товчилсон үгийн толь бичиг” [2010, А5, 266 х. ISBN 99962-0-071-7 ]хэмээх шинэхэн ном дөнгөж саяхан уншигчдын гар дээр очлоо. Энэ толь бичиг бол орчин цагийн монгол бичгийн хэлэнд товчлогдон хураагдаж бичиж байгаа үг, хэллэгийн толь бичиг юм.

“Аливаа хэлний товчилсон үгийн тухай шинжилгээ судалгаа нь үг хэрэглээний хэм хэмжээнд шууд хамаарна. … Ямарваа хэлэнд үг, хэллэг нэр томьёог товчлон хураахдаа олонтоо давтагдах чанарыг нь илүү голчилдог ажээ…. Холбоо үгийн бүрэлдэхүүн дэх үгсийг хурааснаас үүссэн шинэ үгийг “товчилсон үг” хэмээн нэрлэж заншжээ… Сүүлийн хэдэн жилд “товчилсон үг” шинээр үүсч бий болох үзэгдэл нь тун эрчимжих төлөв хандлагатай байна.” [Э.Пүрэвжав:3-4-5,] хэмээн зохиогч тодорхойлсон байна.

Энэ толь бичиг нь “Монгол хэлний товчилсон үгийн толь бичиг” гэсэн нэртэй боловч орчин үед түгээмэл хэрэглэгдэж байгаа Англи хэлээрх зарим товчилсон үг, хэллэг, интернет, мэдээллийн технологийн холбогдолтой товчилсон үг , дэлхийн улсуудын нэрийн товчлолын код, ром тооны хураасан хэлбэр, химийн элементийн товчлол сэлтийг ард хавсаргасан нь энэ чигийн товчилсон үг үзэж харах хүнд бас нэг хөөрхөн гарын авлага болжээ.

Энэ толь бичигт зориулж нэрт сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов гуай “Үгүйлж байсан толийг үзээд баярлахын учир” хэмээх мялаалгын үгэндээ “… Э.Пүрэвжав докторын толь нэг ёсны гараас хөтлөх хөтөч, гарц заах залуур болохуйц тийм боломжийн шимтэй сайн бүтээл гэлтэй. Түүнийг хэт магтах хэрэггүй юм гэхэд дутуу үнэлж яавч боломгүй… ” хэмээн бичсэн байна.

Орчин үеийн албан хаагч, офиссийн ажилтан, оюутан сурагч, чухам хэн бүхний гарт ойр баймаар энэ толь бичгийг Интерном номын дэлгүүрт худалдаж байгаа юм байна. Үнэ нь 7800 төгрөг гэнэ.

Dec 7, 2010

Хэцүү (Үгийн наадгай)

Нэг хүү солонгос хэл сурахыг хүсчээ.

Тэгээд найзаасаа асуутал

- Төгс сайн сурах хэцүү гэж.

Хүү солонгос хэлнээс асуужээ.

- Солонгос хэл ээ, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад эрдэмтэд сурчихдаг юм бэ?

- Эрдэмтэн хэцүү гэж

- Эрдэмтэн, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад хар ажил хийдэггүй юм бэ?

- Хар ажил хэцүү гэж

- Хар ажил аа, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад монгол хүн сайн хийдэг юм бэ?

- Монгол хүн хэцүү гэж

- Монгол хүн ээ, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад ган зудад малаа алддаг юм бэ?

- Ган зуд хэцүү гэж

- Ган зуд аа, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад баян хүнийг гайгүй өнгөрөөдөг юм бэ?

- Баян хүн гэж

- Баян хүн ээ, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад хулгайчид юмаа алдчихсан юм бэ?

- Хулгайч хэцүү гэж

- Хулгайч аа, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад цагдаад баригдчихдаг юм бэ?

- Цагдаа хэцүү гэж

- Цагдаа, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад даргадаа донгодуулдаг юм бэ?

- Дарга хэцүү гэж

- Дарга аа, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад нарийн бичиг чинь хамаг ажил амжуулдаг юм бэ?

- Нарийн бичиг хэцүү гэж

- Нарийн бичиг ээ, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад бичиг цаасанд дарагддаг юм бэ?

- Бичиг цаас хэцүү гэж

- Бичиг цаас аа, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад хайчлагддаг юм бэ?

- Хайч хэцүү гэж

- Хайч аа, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад алхаар цохиход ямбийдаг юм бэ?

- Алх хэцүү гэж

- Алх аа, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад голд хаяхаар живчихдэг юм бэ?

- Гол хэцүү гэж

- Гол оо, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад далайд урсаад орчихдог юм бэ?

- Далай хэцүү гэж

- Далай, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад хад чулуунд саатдаг юм бэ?

- Хад чулуу хэцүүү гэж

- Хад чулуу, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад чулуучин юм сийлдэг юм бэ?

- Чулуучин хэцүү гэж

- Чулуучин, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад эхнэртээ яншуулдаг юм бэ?

- Эхнэр хэцүү гэж

- Эхнэр ээ, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад хүүхдээ уйлахаар сандардаг юм бэ?

- Хүүхдэд хэцүү гэж

- Хүүхэд ээ, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад өвддөг юм бэ?

- Өвчин хэцүү гэж

- Өвчин, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад эмч эдгээчихдэг юм бэ?

- Эмч хэцүү

- Эмч ээ, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад архи ууж зоригждог юм бэ?

- Архи хэцүү гэж

- Архи, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад яруу найрагч уугаад онгод ордог юм бэ?

- Яруу найрагч хэцүү гэж

- Яруу найрагч аа, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад зохиолоо орчуулж чаддаггүй юм бэ?

- Орчуулга хэцүү гэж

- Орчуулга, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад орчуулагч хийж чадаад байдаг юм бэ?

- Орчуулагч хэцүү гэж

- Орчуулагч аа, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад эх хэлээ сайн сурах сан гэдэг юм бэ?

- Эх хэл хэцүү гэж

- Эх хэл ээ, чи хэцүү юү?

- Хэцүү гэж.

Хүү хэцүү боловч эх хэлээ сайн сурахаар шамдаж

амар сайхандаа жаргажээ.

ТМА. 2010.12.06

Хятад хэл сурах 36 алтан зөвлөмж

http://www.mychina.biz/pages/education06.html

1. Гадаад хэл сайн сурах нэг үндэс нь эх Монгол хэлээ сайн сурсан байх явдал юм. Учир нь тухайн хэлний хэл зүйн дүрмийг Монгол хэлтэйгээ харьцуулан ойлгоход их хэрэг болдог.

2. Ханз үсгийг дуудах латин галиг буюу Pin Yin дуудлагыг юуны өмнө сурсан байх хэрэгтэй. Энэ нь Тухайн ханзны дуудлагыг тэмдэглэж авах боломж өгөхөөс гадна компьютер дээр Хятадаар шивж сурахад тань илүү х хэрэг болно.

3. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чавдарын аль нь чухал вэ? гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Үүний тулд танд Хятад хэлний ваакуум орчин хамгийн чухал.

4. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.

5. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илүү хялбар болдог.

6. Бид дүрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дүрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.

7. Хятад хэл сурахын тулд бид заавал Хятадаар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Хятадаар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зүйл.

8. Хятад хэл сурч байгаа хүн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Хятадаар ярих үедээ авиа зүйн 4 өргөлтийн дуудлага, аялагад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгж чадвал таны яриаг Хятад хүн амархан ойлгоно.

9. Сонсголын дасгалын зөвхөн ганцаараа, чимээгүй орчинд хийнэ.

10. Хичээлийн нэг сэдвийг бүрэн ойлгосоны дараа шинэ сэдэв рүү орох хэрэгтэй. Дутуу ойлгосон сэдэв таны амьдралд хэрэг болохгүй.

11. Хятад хэл сурахын нэг чухал үндэс бол байнга Хятад хүнтэй ярианы дадлага хийх явдал юм.

12. Өдөрт тутмын ярианд хамгийн өргөн хэрэглэгддэг үгсийг цээжлэхээс эхлэж Хятад хэлийг сурах хэрэгтэй. Жишээ нь. Би, Чи, Та, Тэр, Идэх, уух, сонсох, ярих, сайн, муу гэх мэт

13. Хатад хэлний өгүүлбэр зүйн бүтцийг сайн мэдсэн хүн Хятадаар хэлэх гэсэн санаагаа амархан ойлгуулж чадна.

4. Хятад хэл нь Англи Орос хэлийг бодвол хэл зүйн дүрэм багатай байдаг тул ярьж сурахад илүү амархан байдаг.

15. Аливаа хэлийг орчинд нь ирж сурвал илүү үр дүнтэй байдаг. Учир нь амьдралын орчин таныг хүссэн ч хүсээгүй ч тухайн хэлээр зөв сайн ярьж сургадаг.

16. Ханз үсэг сурахаас хүмүүс их айдаг. Айх хэрэггүй. Хятад ханзыг амжилттай сурахын тулд хэдхэн тооны түлхүүр ханз мэддэг байхад л болно. Тэдгээр түлхүүр ханзнууд өмнө хойноо, дээр доороо ороод л цээжлэхийн аргагүй олон зурлагтай ханзыг бүтээдэг.

17. Ханз үсэг гэдэг бол уран зураг мэт өөрийн утгаа дүрсээр илэрхийлсэн байх явдал их байдаг. Жишээ нь:

  • Тариан талбай - Тариан талбайг дээрээс нь харахад ийм л дөрвөлжин нүднүүд байдаг.

  • Бараа - Хураагаад тавьсан бараа мэт харагддаг.

  • Хүн - явж байгаа хүн мэт

  • Том - Хүн том зүйлийг хэлэхдээ гараа алдалж илэрхийлдэг шүү дээ

  • Бага - Гараа алдлахгүй бол жижигхэн мэт сэтгэгдэл төрүүлнө.

  • Сайн - Эмэгтэй хүн + хүүхэд гэсэн хоёр ханз нийлсэн байна. Эх үрс гэсэн энэ ханз сайн гэсэн утга илэрхийлдэг

  • Уул - Уулыг урьд нь гурван шовгор дүрсээр илэрхийлдэг байжээ. Одоо болохоор доороо холбоотой гурван босоо шугамаар илэрхийлдэг болсон байна.

  • Дундад Улс - 中国 Дөрвөлжин дүрсний дундуур нэг босоо шугам татсан нь дундад гэсэн утга илэрхийлдэг байна. Харин улс гэдэг ханз нь Ван ноён гэсэн ханзыг дөрвөлжин хүрээнд хийсэн нь өөрийн гэсэн хил хязгаартай ноён гэсэн утгаыг өгүүлж байгаа юм. Ноён гэсэн ханзныхаа хажууд нэг бяцхан цэг хатгасан нь тамгатай ноён гэсэн утгыг үзүүлнэ. Тэгэхээр тамгатай ноён өөрийн гэсэн хил хязгаар бүхий нутагтай болчихвол Улс болдог гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.

18. Хятад хэл дээрхи караоке, кино үзэх нь ханз үсгийг дуудах, нүдлэх хамгийн зугаатай арга болно. Мөн аудио хичээлүүд нэн чухал.

19. Хятад хүнтэй ярих нь дадлагжихад нөлөө үзүүлнэ. Аливаа хэлээр эмэгтэй хүн илүү цэвэрхэн ярьдгийг анхаар.

20. Үеэ өнгөрөөсөн хэллэг, үг, өгүүлбэрээс салж орчин үеийн хэллэг бүхий үг, хэллэгийг сонгох хэрэгтэй.

21. Хятад хэлээр дуу сурах нь Хятадаар олон үг цээжлэх, цэвэр дуудлагатай болох шалгарсан арга юм.

22. Хамгийн чангаар, тод, хурдан унших зарчмыг мартаж болохгүй.

23. Тодорхой хэмжээний үгсийн сан, яриа, өгүүлбэрийн бүтэцийг мэддэг болсон хойноо дүрэм үзэх нь танд ашигтай.

24. Хэл сурч байгаа хүн өдөрт заавал 4-8 цагийг өөртөө зориулах хэрэгтэй. Ингэж зориулж чадсан хүн 1-3 сарын дотор маш их мэдлэг олж авдаг. Харин ажлын хажуугаар сурна гэдэг бол хэл сурах зоригийг тань мохоох болно.

25. Аливаа зүйлийг асууж лавладаг сурагч бол багшийн болон тухайн хэлээр ярьдаг хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг. Дуугүй байна гэдэг бол таны муу чанар.

26. Ямар нэг үг хэллэгийг чанга дуугаар унших нь таны хэллэг зүгшрэх чадварыг хөгжүүлнэ. Цээжин дотроо бүү унш. Энэ бол цаш алдах нэг хэлбэр.

27. Орчуулга хийх гэдэг хамгийн шинжлэх ухаанч сургалтын арга юм. Энэ нь таны бичгийн чадварыг хөгжүүлэхээс гадна, аливаа үгийг нүдлэх, хэрэглэж сурах боломжыг бүрдүүлдэг.

28. Хэлц үгийг эзэмшсэн хүн Хятад хэлийг төрөлх хэл шигээ сурах эхлэлийг тавьдаг. Хэлц үг нь санаа бодлоор товчоор илэрхийлэх болон ярианы чадварт гойд нөлөөтөй. Хятадууд маш их хэлц үг хэрэглэдэг. Энэ нь их том санааг товчхон цөөхөн үгээр илэрхийлэх чухал арга юм.

29. Хятад хүн товчхон ярихыг их эрхэмлэдэг. Жишээ нь: “Баруун Сөнөд хошуу” гэдгийг “Ши сү ни дэ чи” гэхийн оронд “Ши сү чи” гээд л товчлоод хэлчихдэг.

30. Ямар ч аргаар хамаагүй хэлэх гэсэн санаагаа илэрхийлж сурах хэрэгтэй. Аливаа санаагаа өөрийн мэдэх үгээр тайлбарлаж чаддаг хүн амжилтанд хүрнэ. Жишээ нь: “Харанхуй” гэдэг үгийг мэдэхгүй байж болно. Тэгвэл “гэрэлгүй”, “шөнө шиг” гэх маягаар хэлэхэд цаад хүн чинь ойлгочихно.

31. Хэлж чаддаг зүйлээ оновчтой зоригтой хэлж сурах нь чухал. Өөрийгөө алдах байх гэж ичих хэрэггүй. Ичнэ гэдэг хэл сурч байгаа хүний хамгийн хөнөөлтэй дайсан.

32. Яриандаа сул үг хэрэглэх нь таныг Хятадаар чөлөөтэй ярьж байгаа мэт сэтгэгдэл хүнд төрүүлэх болно.

33. Хятад хэл дээр хошин шог үг хэллэг эзэмшсэнээр Хятадаар сэтгэхэд тань тус болно.

34. Тасралтгүй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Үг, үсэг, ханз танд танил болж ирнэ.

35. Хятад хэлний 4 оронт тооллын системийг маш сайн ойлгож, европын 3 оронд тооллын систем рүү хөрвүүлж сурах хэрэгтэй.

36. Аливаа өгүүлбэрийн үгсийг нь өөрчлөж өөр утга санаа бүхий өгүүлбэр бүтээж чаддаг хүн ярьж, бичиж сурахад амархан байдаг.

Dec 6, 2010

Солонгосчууд зүйр үгээр

Өчигдөр багын найзтайгаа уулзаад бага ангид цуг сурч байсан нэг хүүхдийн тухай ярьж байтал “Бар хүртэл өөрийнх нь тухай ярихаар ирнэ” 호랑이도 말하면 온다 (Сайн хүн санаагаараа) гэгчээр ороод ирлээ.

Мань хүн хар багаасаа л бусдын дор орно гэж байгаагүй. “Жижиг чинжүү халуун амттай” 작은 고추가 맵다 (Бие бага ч бэлчээр том) гэж үнэн үг шүү.

За тэгээд “Тоос хуралдвал хайрхан уул” 티끌 모아 태산 (Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм) гэдэг болохоор бид ч гэсэн хичээвэл болохгүй юу байх вэ дээ.

Даанч “Дэнлүүний доорхи харанхуй” 등잔 밑이 어둡다 (Айлаас эрэхээр авдраа уудал) гэдгийг мэдэх хэрнээ хаа хол газраас л юм эрээд хүчээ тарамддаг хүмүүс гэлтэй.

Ер нь “Үхрээ алдчихаад саравчаа засна” 잃고 외양간 고친다 (Ниргэсэн хойно нь хашгирав) гэгчээр гай зовлон тохиолдохоор л толгойгоо шаах улс гэхэд болно.

“Очих өдөр зах гардаг өдөр таарч” 가는 날이 장날이다 (Гай газар доороос, гахай модон дотроос) хэзээ юу тохиолдохыг ёстой хэн мэдэх билээ.

“Хулгайч хүний хөл нь бадайрна” 도둑이 저리다 (Гэмт хүн гэлбэлзэнэ, дайрт морь дайвалзана) гэдэг шиг хаа ч очсон мэдлэг чадвар мөхөс доройгоо мэдэж толгой гудайж шал шагайж явна.

Тэгсэн хэрнээ хичээж чармайхгүй явсаар “Явах тусам өндөр уул” 갈수록 태산이다 (Давааны цаана даваа) гэгч нь болно.

Бас болоогүй ээ. Хэрээ мэдэхгүй “Хувцас бол далавч” 옷이 날개다 (Бие чөтгөр, хувцас бурхан) гэдэгт итгэж гоё хувцас өмсөнө.

Тэгээд “Гал гарсан гэрийг сэвэх” 불난 집에 부채질한다 (Гал дээр тос нэмэх) мэт гэнэтийн зардал их гарна. Энэ ч баяр, тэр ч гашуудал.

“Эхлэл тэн хагас нь” 시작이 반이다 (Гараа сайн бол бариа сайн). Гараагаа сайн хийчих санаа байдаг боловч нэг л болж өгөхгүй өдөр хоног өнгөрч, сар жил улирсаар байна.

“Цагаан цаасыг хүртэл хамжиж өргөх нь дээр” 백지장도 맞들면 낫다 (Дэм дэмэндээ, дээс эрчиндээ) гэгчээр хэдэн сайн найзынхаа хүчинд болж л байна.
Х
үний зан гэж хачин юм шүү. Аль болох “Гургуул ч идэж, өндөгийг нь ч хүртэх” 먹고 먹기 (Нэг сумаар хоёр туулай буудах) санаа өвөрлөнө гээч.
Зовлоо ч гэсэн “Зовсоны эцэст жаргал ирдэг” 고생 끝에 낙이 온다 (Зовсоны эцэст жаргадаг) гэж өөрийгөө тайтгаруулна.

Хорвоо дэлхий нэг бодлын цөвүүн болжээ. “Чулуун гүүрээр ч тогшиж үзэж байж гар” 돌다리도 두드려 보고 건너라 (Долоо хэмжиж нэг огтол) гэдгийг санаж явахгүй бол хөнгөн хуумгай хөдөлж байж юу ч үгүй хоосон хосорч мэдэхээр болжээ.

“Гал түлээгүй байхад яндангаас утаа гарах уу?” 아니 굴뚝에 연기 날까 (Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ) Бид нар л гэнэн цайлган юм болохоороо өөрсдөө очоод аманд нь орж залилуулж мэхлүүлдэг юм шиг байгаа юм.

“Тариан түрүү боловсрох тусмаа толгойгоо гудайлгадаг” 벼는 익을수록 고개를 숙인다 (Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн) гэж хэр баргийн юманд өртчихгүй, ухаалаг хүмүүс ч зөндөө байх юм даа. Тэднээс суралцахсан.

Тэгье гэхээр “Үхрийн чихэнд судар уншихтай адил” 쇠귀에 읽기 (Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ) би ч юу сурч шалив гэж дээ гээд өөрийгөө голохыг яана.

“Зөгийн бал идсэн хэлгүй хүн” 먹은 벙어리 үдэн балай, чихэн дүлий) яваад байхгүй юмсан.

“Номын өргөө сахьсан нохой гурван жил болохор уул усны тухай шүлэг уншина” 서당 년이면 풍월을 읊는다 (Алтны дэргэд гууль шарлана) гэдэг болохоор сайн сайхан хүмүүстэй нөхөрлөж байхад бас ч гэж учиртай байх л гэж найдъя.

Зүйр үг их хэрэглэдэг солонгосчуудын яриаг сонсоход ийм л байх нь дээ.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...